OYU-TOLGOI.jpg
2018-07-18 16:26
Оюутолгойн гэрээний зарим заалтыг өөрчилж, зэс хайлуулах үйлдвэр барихыг хөрөнгө оруулагч хариуцахаар заах нь зүйтэй (Үргэлжлэл) 2.6 Гэрээний 11.4 ба 15.2-т зааснаар бол хөрөнгө оруулалтын зээлээс (34 хувь) гадна компанийн жил бүрийн төсөвт зардлын хэмжээгээр (34 хувь) зээлийн өрөнд Монголын төр (ТӨК) орж, ямар ч ногдол ашиг Монгол Улсад ойрын ирээдүйд болон үйл ажиллагааны бүх […]

zam-3.jpg
2018-07-18 16:16
Сүүлийн хэдэн өдөр үргэлжилсэн аадар борооны улмаас зарим аймаг сумд болон нийслэл үерт автлаа. Дархан-Сэлэнгэ, Төв аймгийн Борнуурын замд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан билээ. Үерийн улмаас  нийт 100 гаруй километр Улсын чанартай замд эвдрэл үүссэн байна. Энэ талаар  Зам тээврийн хөгжлийн яамны замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ “Зургаа, долоодугаар сард орсон аадар борооны улмаас улсын чанартай замд […]

dugui-1.jpg
2018-07-18 15:36
Төмөр хүлэгээс илүү дугуй унах сонирхолтой залуусын тоо нэмэгдсэн.  Нийслэл хот анх удаа  албан ёсны түрээсийн дугуйн үйлчилгээтэй болоод 10 гаруй хонож байна. Өнөөдрийн байдлаар 96 дугуй үйлчилгээнд гарчээ. Харамсалтай нь сайханд халгаатай, шинэ үйлчилгээнд “дургүй” монголчууд маань GPS нь салган машинд ачиж хулгайлах гэж оролдох, байршил тогтоогч ажиллах боломжгүй гэр, хашаандаа аваачих тохиолдол гарах […]

ediin-zasag.jpg
2018-07-18 15:18
Нийслэлийн хувьд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны зургаадугаар сард өмнөх сартай харьцуулахад 0.7 хувь, өмнөх оны эцсийнхээс 5.5 хувь, өмнөх оны мөн үеэс 8.0 хувиар тус тус өссөн байна. Тэр тусмаа хүнсний ногооны үнэ  53.6 хувь буюу хамгийн ихээр нэмэгдэж, үнийн өсөлтөд голлон нөлөөлжээ. Түүнчлэн мах махан бүтээгдэхүүн 32.4 сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн […]

oto.jpg
2018-07-18 14:30
Казахстаны Санхүүгийн сайд  Бахыт Султанов ОХУ-ын гааль, Цагдаагийн газартай хамтран  Казахстанд  машин оруулдаг монгол мафийг шалгаж эхэлсэн гэж мэдэгдлээ. Сүүлийн үед дуулиан тариад байгаа энэ бүлэглэл ямар ч гаалийн шалгалт, татваргүйгээр хил нэвтрээд байгаа нь анхаарал татах болсон байна. Автомашинуудын ихэнх нь 2001-2010 онд үйлдвэрлэгдсэн Өмнөд Солонгосын Хюндай, Киа маркийн машинууд байгаа аж. Энэ талаар Бахыт Султанов хэлэхдээ “Хаанаас энэ […]

bombog.jpg
2018-07-18 14:06
БНХАУ-ын Фузянь мужид цагдаагийн 130 гаруй ажилтан нийт 25 газарт нэгжлэг хийж цахимаар мөрийтэй хөлбөмбөг тоглуулж байсан 32 этгээдийг баривчилжээ. Шалгалтаар маш олон тооны гар утас, компьютер болон тооцооны дэвтэрийг хураан авсан байна. Мөн 10 гаруй сая юань буюу ойролцоогоор 1.5 сая ам.долларыг журамлажээ. Дээрх хэргийг үйлдсэн бүлэг хүмүүс нь гадаадын цахим хуудас ашиглаж байсан нь тогтоогдсон […]

utas.jpg
2018-07-18 13:44
Гадаад хэлийг зөвхөн сурах бичиг, сургалт гэлгүйгээр өөрийн мөнгөө хэмнэхийн сацуу хөгжөөнтэй байдлаар сурах нэг арга бол апп ашиглах юм. Янз бүрийн хэлний апп-ууд олон тул тэднээс алийг нь үр дүнтэй гэж тааварлан сонгох хэцүү. Тиймээс бид та бүхэнд гадаад хэлийг сурахад хамгийн сайн туслагч тань байж чадах олон апп, сайтуудыг танилцуулсаар ирсэн. Тэгвэл энэ […]

mashin-1.jpg
2018-07-18 12:47
Налайх дүүргийн зургадугаар хорооны нутаг  “Шижирийн даваа”-нд зорчиж явсан машин жалга руу унаж зорчиж явсан хоёр иргэн цонхоор шидэгдсэн ноцтой осол болжээ. Осол өчигдөр орой 17:22 цагийн орчимд даваанаас баруун зүгт 20 км-т гарсан байна. Энэ тухай дуудлага Онцгой байдлынхан хүлээн авч, яаралтай очиход “Тоёота хонтар” загварын бага оврын ачааны автомашинаас 60 настай П, Б нар шидэгдсэн байсныг эмнэлгийн анхан […]

shulhii-1.jpg
2018-07-18 12:27
Долдугаар сарын 16-ны байдлаар Архангай аймгийн долоо, Өвөрхангай аймгийн гурван суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг бүрэн зогсоож, хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Эдгээр сумын 1904 өрхийн 1 148 094 толгой малыг урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хамруулаад байгаа бөгөөд дархлаажуулалт үргэлжилж байна. Шүлхий өвчний гаралт, тархалт нь хүн, малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдлээс шалтгаалж […]

erguul.jpg
2018-07-18 12:10
 Өмнөговь аймгийн төвөөс баруун хойшоо 25 км орчмоос өчигдөр хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, биедээ ямар нэгэн шивээсгүй, 30-35 насны, махлагдуу, эрэгтэй хүний цогцос олджээ. Цагдаагийн албан хаагчид шуурхай ажилласны үр дүнд тус аймгийн Ноён сумын уугуул иргэн Г болохыг тогтоосон байна. Ямар учир шалтгааны улмаас иргэн Г тус газарт явж байсныг тогтоохоор ажиллаж байгаа аж.