Налайх дүүргийн зургадугаар хорооны нутаг “Шижирийн даваа”-нд зорчиж явсан машин жалга руу унаж зорчиж явсан хоёр иргэн цонхоор шидэгдсэн ноцтой осол болжээ. Осол өчигдөр орой 17:22 цагийн орчимд даваанаас баруун зүгт 20 км-т гарсан байна. Энэ тухай дуудлага Онцгой байдлынхан хүлээн авч, яаралтай очиход “Тоёота хонтар” загварын бага оврын ачааны автомашинаас 60 настай П, Б нар шидэгдсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, дүүргийн Яаралтай түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна. Уг машин нь Чингэлтэй дүүргийн харъяат, иргэн Б-ын эзэмшлийнх аж.