Нийслэлийн хувьд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны зургаадугаар сард өмнөх сартай харьцуулахад 0.7 хувь, өмнөх оны эцсийнхээс 5.5 хувь, өмнөх оны мөн үеэс 8.0 хувиар тус тус өссөн байна. Тэр тусмаа хүнсний ногооны үнэ 53.6 хувь буюу хамгийн ихээр нэмэгдэж, үнийн өсөлтөд голлон нөлөөлжээ. Түүнчлэн мах махан бүтээгдэхүүн 32.4 сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 4.7, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.1, согтууруулах ундаа, тамхины бүлгий үнэ 6.3 хувиар тус тус нэмэгджээ. Ийнхүү үнэ нэмэгдэхэд нийслэлд ус, цахилгаан, түлшний үнэ нэмэгдсэнтэй холбоотой юм байна.
Улаанбаатар хотод 2018 оны зургаадугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 37.5 хувь буюу 129 бараа, үйлчилгээний үнэ өсөж, 24.4 хувь буюу 84 бараа, үйлчилгээний үнэ буурч, 38.1 хувь буюу 131 бараа үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байна. Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 55 нэрийн барааны үнэ нэмэгджээ.