БНХАУ-ын Фузянь мужид цагдаагийн 130 гаруй ажилтан нийт 25 газарт нэгжлэг хийж цахимаар мөрийтэй хөлбөмбөг тоглуулж байсан 32 этгээдийг баривчилжээ. Шалгалтаар маш олон тооны гар утас, компьютер болон тооцооны дэвтэрийг хураан авсан байна. Мөн 10 гаруй сая юань буюу ойролцоогоор 1.5 сая ам.долларыг журамлажээ.
Дээрх хэргийг үйлдсэн бүлэг хүмүүс нь гадаадын цахим хуудас ашиглаж байсан нь тогтоогдсон бөгөөд мөрийтэй тоглогчдыг гар утасны хавсралт ашиглан татаж, шимтгэлээс нь ашиг олж байсан байна.
ОХУ-д саяхан болж өндөрлөсөн ДАШТ өнгөрсөн зургадугаар сард эхэлснээс хойш цахимаар хөлбөмбөг мөрийтэй тоглохтой холбоотой нийт нэг тэрбум гаруй юанийн гүйлгээ хийсэн 300 гаруй хүнийг илрүүлсэн аж. Үүний өмнө 2500 гаруй хэргийг илрүүлж, гурван тэрбум гаруй юанийг хураан авч, дансыг нь битүүмжлээд байсан гэж ус улсын нийгмийг аюулаас хамгаалах яамнаас мэдээлжээ.
Д