shultur.jpg
2018-07-19 17:01
Японы олон улсын хамтын ажиллагааны “JICA” байгууллагын буцалтгүй тусламжаар дизель хөдөлгүүрээс ялгарах хөө тортогжилтын ялгарлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний автобусуудад “DPF” шүүлтүүр суурилуулах ажил үе шаттайгаар хэрэгжиж байна. “DPF” шүүлтүүр нь дизель түлшнээс ялгарч буй утаа, тортогжилтыг 100 хувь хүртэл шүүдэг байна. Эхний ээлжинд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨТААҮГ–ийн 1-р баазад “DPF” шүүлтүүрийн шатаах зуух […]

Otgoo.jpg
2018-07-19 16:46
Риогийн олимпийн эмэгтэйчүүдийн жүдогийн 48 кг-ын жинд Г.Отгонцэцэг Казахстаны нэрийн өмнөөс барилдаж, хүрэл медаль хүртсэн билээ.Тус улсын Засгийн газар хүрэл медаль хүртсэн тамирчнаа урамшуулан 75 мянган ам.доллар, нэг өрөө байр бэлэглэжээ.Мөн спорт загварын улаан өнгөтэй “BMW” машин бэлэглэсэн байна.

olgii.jpg
2018-07-19 16:35
Баян-Өлгий аймгийн Өлгий сум үерийн гамшигт нэрвэгдээд байна. Тус сумын нийт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автаж, 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол амссан гэх мэдээлэл бий. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан  сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж,  үерийн голомт дахь найман байрлалд 530 өрхийн  2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн 07 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд […]

oslo.jpg
2018-07-19 16:08
Төв аймгийн Баян сумын нутаг Мааньт чиглэлийн замд өнөө  (2018.07.19) өглөө 08.00 цагийн үед Приус маркийн автомашин онхолдож, хоёр хүүгийн амь эрсэджээ. Үлдсэн хоёр хүүхэд, хоёр том хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж. Машины жолооч хурд хэтрүүлэхдээ бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоны улмаас ийм […]

turuu.jpg
2018-07-19 15:47
“25 дугаар суваг” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Алтантүрүү Хөдөлмөрийн хүндэт медиалаар энгэрээ мялаажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2018 оны долоодугаар сарын 6-ны өдрийн зарлигаар түүнд энэхүү медиалыг гардуулсан байна. Г.Алтантүрүү “Аав, ээж, хань, үр хүүхэд, дүү минь л их баярлаж байна. Баярлалаа. Хичээнэ ээ” хэмээн баярын сэтгэгдлээ цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ.

uyr-4.jpg
2018-07-19 15:30
МХЕГ-аас Төв аймгийн Борнуур сумын нутаг, Улаанбаатар-Дархан чиглэлийн замаас Борнуур сум хүртэлх замын Шавартайн 30 у/м төмөрбетон гүүр болон сумын төвийн авто зам, замын байгууламжийн ашиглалт, үүссэн нөхцөл байдалд хяналт шалгалтын үйл ажиллагааг энэ сарын 17-ны өдөр хийлээ. Шавартайн 30 у/м төмөрбетон гүүрийн завсрын тулгуурын орчим үерийн усны хурд нэмэгдэж, гүүрийн суурийн угаагдалтын хэмжээнд нөлөөлж, тулгуур […]

zagdaa.jpg
2018-07-19 15:21
“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа Төрийн ордны зүүн хаалганы хажууд сандалтай суулт хийж байна.  Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг гарч иртэл суултаа үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлжээ. Г.Загдаа Засгийн газрыг ажлаа хийхийг шаардаж “Монгол Улсын иргэн жагсаал цуглаан хийх эрхтэй. Хуульд ч тийм заалт байгаа. Намайг гавлаад аваад явчихдаггүй л юм бол суултаа үргэлжлүүлнэ. Засгийн газар ажлаа хийхгүй […]

taria.jpg
2018-07-19 15:02
Улсын хэмжээнд 2018 оны долдугаар сарын 1-ний байдлаар 501,1 мянган га талбайд тариалалт хийжээ. Энэ нь өмнөх оны үзүүлэлтээс буурсан дүнтэй байна. Ингээд энэ жилийн тариалсан дүн мэдээг дуулгахад: 367,9 мянган га-д үр тариа 12 мянган га-д төмс 8,5 мянган га-д хүнсний ногоо 40,9 мянган га-д тэжээлийн ургамал 70,0 мянган га-д техникийн ургамал 1,0 мянган […]

hsyt.jpg
2018-07-19 14:46
Хоёр өдөр үргэлжлэн орсон усархаг борооны үеэр Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн нэг давхар үерийн усанд автаж хорт хавдар эмчлэх туяаны аппарат гэмтжээ. Аппаратын зарим хэсэг ажиллагаагүй болсноос 400 орчим мянган ам.доллар шаардлагатай болсон байна.  Монголдоо ганц байдаг туяагаар эмчлэх уг аппаратыг хөнгөлөлттэй зээлээр буюу гурван сая ам.доллараар авсан билээ. Уг аппарат нь цацраг туяагаар шардаг, туяа цацардаг учраас зоорийн […]

ajil.jpg
2018-07-19 14:31
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс  3.2 мянган хүнээр буурч,өмнөх сараас 1.8 мянган хүнээр өсөж, 25.8 мянга болсны 13.8 мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9400 нь Улаанбаатарт, 5000 нь Хангайн бүсэд, 4400 нь Баруун бүсэд, 4400 нь Төвийн бүсэд, 2600 нь Зүүн бүсэд ногдож байна. Үүнээс 558 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа […]