2018-07-19 16:081min05

Нэг гэр бүлийн хоёр хүү амиа алдлаа

oslo

Төв аймгийн Баян сумын нутаг Мааньт чиглэлийн замд өнөө  (2018.07.19) өглөө 08.00 цагийн үед Приус маркийн автомашин онхолдож, хоёр хүүгийн амь эрсэджээ. Үлдсэн хоёр хүүхэд, хоёр том хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж.

Машины жолооч хурд хэтрүүлэхдээ бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоны улмаас ийм харамсалтай хэрэг болжээ. Ослыг харсан гэрчийн хэлснээр  “Машины дугуй нь буудсаны улмаас замаас гарч агаар дээр хэд хэдэн удаа эргэлдэн газар унасан” гэжээ. Осол гарсан газар  Замын цагдаагийн алба  үзлэг шинжилгээ хийж байна. Иймд орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй, анхаарал болгоомжтой зорчихыг албаны хүмүүс анхаарууллаа.