Баян-Өлгий аймгийн Өлгий сум үерийн гамшигт нэрвэгдээд байна. Тус сумын нийт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автаж, 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол амссан гэх мэдээлэл бий. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, үерийн голомт дахь найман байрлалд 530 өрхийн 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Мөн 07 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд хуримтлагдсан их хэмжээний үерийн усанд иргэдийн эд хөрөнгө өртөхөөс хамгаалах, үерийн усыг зайлуулах, дахин бороо орж үер буухаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 5,1 км шуудуу, далан босгожээ.
1 comment
АСА гараа сунгана уу