urlal.jpg

2018-07-23 17:34
БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран ирэх сарын 11-15-нд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол”  наадмыг зохион байгуулна. Энэ үеэр Соёлын биет бус өвийн их наадам, Үндэсний спортын VI их наадам зохион байгуулагдах бөгөөд 21 аймаг, нийслийн 9 дүүргийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын […]

nuur-1.jpg

2018-07-23 17:30
Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, Аварга тосон нууранд “Эзэнт гүрэн” ХХК нь зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр усан гулгуурын үйл ажиллагаа явуулж байсныг улсын байцаагчийн актаар зогсоож, гулгуурын хэрэгсэл, эд зүйлийг татан буулгав. Тус компани нь нуураас 4 метрийн зайд зохих зөвшөөрөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, ус ашиглах гэрээ, дүгнэлтгүйгээр гулгуурыг […]

uyre.jpg

2018-07-23 17:20
Долоодугаар сар гарсаар нийт нутгаар түр зуурын усархаг бороо орсны улмаас орон нутаг, нийслэлд их бага хэмжээний үерүүд болоод буй. Нийслэлийн Онцгой Байдлын Газрын мэдээлж буйгаар энэ сарын 20-ны байдлаар ирсэн нийт дуудлагын 73.3 хувь нь иргэдийн хашаа гэрт ус орсон, 24.9 хувь нь орц болон газар доорх зоорийн давхар усанд автсан, 1.8 хувь нь […]

Darhan.jpg

2018-07-23 17:13
Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх зам засварын төсөл”-ийн 60 сая ам.долларын хөнгөлөлттэй  зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.07.23/ Сангийн яаманд  боллоо. Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкыг төлөөлөн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар тус гэрээнд гарын үсэг зурав. Мөн […]

bopgd.jpg

2018-07-23 17:02
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төрийн ордоны зүүн талд орших “Таванбогд” группийн эзэмшлийн худалдаа үйлчилгээний зориулалтын барилгад өнөөдөр өглөө /07.23/ 6 цаг 08 минутад гал гарч байна гэсэн дуудлага  НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус барилгын хоёрдугаар давхарт байсан цахилгааны кабель утас шатаж байсан бөгөөд […]

zeela.jpg

2018-07-23 16:51
АСУУЛТ 5:Сайн байна уу? та бүхэнд амжилт хүсье. би өвөрхангай аймагт орон сууцтай.Тэгээд улаан үүдэд ажиллаж байгаа. Энэ байраа барьцаалаад надад Улаанбаатарт зээл олдохуу. Аль эсвэл байраа зараад урьдчилгаа 40 хувийг төлөөд байрны зээлд хамрагдах гэвэл нийгмийн даатгал заавал төлсөн байх шаардлагатай юу. Та бүхэнд асуултанд минь хариулж туслаач ХАРИУЛТ 5:  Сайн байна уу? Таны […]

rohonchan.jpg

2018-07-23 16:31
БНСУ-ын  сөрөг хүчний улс төрч Ро Хое Чан амьдардаг байрныхаа 17 давхараас унаж амиа хорложээ. Тэрбээр олон нийтийн дунд “Ноён нэр цэвэр’ гэх нэрээрээ танигдсан нэгэн ч хууль бус санхүүжилт авсан нь ил болсноос өндрөөс үсэрчээ. Байрны жижүүр түүний цогцсыг өглөөний 9.30 цагт Намсан таун цогцолбор хорооллын 13-р байрны өмнөх талбайгаас олсон ажээ. Цагдаа нар 17 давхараас түүний […]

zam-5.jpg

2018-07-23 16:12
Архангай аймгийн Өндөр-Улаан Архсумын орчимд Франц улсын иргэн Л-ын MAN1 /EYBYE-050 улсын дугаартай, тусгай тоноглогдсон автомашин  өчигдөр /2018.07.22/ замын хажуу руу унажээ. Осолд өртсөн хоёр иргэнийг  аймгийн сумын эмнэлэгт анхны тусламж үзүүлсэн байна. Аймгийн  онцгой байдлын газрын алба хаагчид  хоёр цаг 30 минут ажилласны эцэст автомашиныг татан босгожээ. Тэд Улаанбаатараас Хөвсгөл чиглэлд зорчиж явсан аж.  

boroo-2.jpg

2018-07-23 15:57
Энэ сарын 25-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар түр зуурын бороо, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар, 28-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи 25-нд […]

olgii-2.jpg

2018-07-23 15:51
Үерийн гамшигт нэрвэгдсэн Баян-Өлгийчүүдэд туслах нэрийдлээр ашиг хонжоо харсан   хувь хүмүүс тухайн аймгийн иргэдэд туслах нэрийдлээр данс нээн, мөнгө залилж байгаа хэрэг гарч байгааг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Иймээс  аймгийн Засаг даргын тамгын газрынхан  албан ёсны хандивын данс нээж, Монголын нийт иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас гэр оронгүй болсон иргэдэд тусламж үзүүлэхийг хүссэн байна. Энэ сарын 14-16-ны хооронд тус […]