Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
“Таванбогд” группт гарсан түймэр цахилгааны утаснаас болсон уу? – updown.mn

“Таванбогд” группт гарсан түймэр цахилгааны утаснаас болсон уу?

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төрийн ордоны зүүн талд орших “Таванбогд” группийн эзэмшлийн худалдаа үйлчилгээний зориулалтын барилгад өнөөдөр өглөө /07.23/ 6 цаг 08 минутад гал гарч байна гэсэн дуудлага  НОБГ-т ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус барилгын хоёрдугаар давхарт байсан цахилгааны кабель утас шатаж байсан бөгөөд кабелийн утас нь хөөж хавдсан, гадуураа хуванцартай учраас нэлээд утаа гарсан байдалтай байжээ. Тус галыг 10 минут бүрэн унтрааж, холбогдох хүмүүст нь хүлээлгэн өгсөн байна.

Дуудлагаар НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34 дүгээр ангийн 38 алба хаагч, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн