Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, Аварга тосон нууранд “Эзэнт гүрэн” ХХК нь зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр усан гулгуурын үйл ажиллагаа явуулж байсныг улсын байцаагчийн актаар зогсоож, гулгуурын хэрэгсэл, эд зүйлийг татан буулгав.
Тус компани нь нуураас 4 метрийн зайд зохих зөвшөөрөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, ус ашиглах гэрээ, дүгнэлтгүйгээр гулгуурыг ажиллуулж байжээ.
1 comment
Шинийг санаачлаж янз бүрийн юм хийж байгаа хувь хүн албан байгууллагуудыг Монголчууд дандаа дарамталж доош нь татаж чангааж байх юм аа. Дэмжээд, зааж, зөвлөөд, анхааруулаад, сургаад дээш нь түлхээд улам хөгжүүлээд өгч болдоггүй юм байхдаа. Тэгсэн мөртөө хэдэн баячууд нь юу ч хийж байсан саад тотгор байхгүй. Энэ Монголын хөгжлийг зогсоож байна.