Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
“Монгол уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдаа болно – updown.mn

“Монгол уламжлалт гар урлал” үзэсгэлэн худалдаа болно

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран ирэх сарын 11-15-нд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол”  наадмыг зохион байгуулна. Энэ үеэр Соёлын биет бус өвийн их наадам, Үндэсний спортын VI их наадам зохион байгуулагдах бөгөөд 21 аймаг, нийслийн 9 дүүргийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 гаруй үндэсний спортын тамирчид  Hүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авьяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорих юм байна.

Уг үзэсгэлэн худалдаа нь Монгол түмний уламжлалт гар урлал, уран бүтээлийн уламжлалт арга барилыг хойч үед өвлүүлэн уламжлуулах, гар урчууд, бизнесийн байгууллагын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх,   гар урчуудыг алдаршуулах, гар урлалын бүтээл, бүтээгдэхүүнийг олон нийтэд худалдаалах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн