zam.jpg
2018-05-03 08:55
Сонгинохайрхан дүүрэг, нэгдүгээр хорооллын замыг өчигдөр оройноос эхлэн хаалаа. Тус хорооллын арын камаас  Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох замын ажлын хүрээнд ирэх зургадугаар сарын 1-н хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлах аж. Энэ хугацаанд замын суурь болон чулуун хучилт хийх, хашлага суулгах, явган хүний зам байгуулах зэрэг ажлыг хийх юм байна.  

pnm.jpg
2018-05-03 08:40
Хятадын зүүн хэсэгт орших  Тайханг уулан дахь шилэн гүүр нь жуулчдын хамгийн их очих дуртай боловч сүнсийг нь зайлуулдгаараа хүмүүсийн сонирхлыг хамгийн их татаж байна. Шилэн гүүрэн дээр алхаж эхэлмэгц хагарч буй мэт сэтгэгдэл төрүүлдгээрээ онцлогтой.

jigjidnymaa.jpg
2018-05-03 08:25
Улаанбаатар төмөр замын дарга Р.Жигжиднямаа болон Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨҮГ-ын дарга  Г.Төмөрбаатар нарыг яллагдагчаар татаагүй эрх чөлөөтэй албан үүргээ гүйцэтгэж байгаа аж. Өнгөрсөн гуравдугаар сард тэднийг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн гэх мэдээллийг АТГ-аас өгч байсан юм. Харин тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан дээрх мэдээллийг өчигдөр өглөө. Тэрбээр “Бид өнөөдөр АТГ-ын хугацаа нь дууссан […]

tulga.jpg
2018-05-03 08:10
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Тус компани өнгөрсөн жил 461.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэдгийг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг нар танилцуулгадаа дурджээ. Өнгөрсөн сарын 27-нд болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн зүгээс, иргэдэд ногдол ашиг хуваарилахгүй байхаар тогтсон байна. Өмнөх тооцооллоор одоогийн байдлаар иргэдэд ногдож […]

udval.jpg
2018-05-03 08:00
Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Ёс зүйтэй, ёс суртахуунтай, бодит үнэн мэдээллийг олж, түгээхийн төлөө тэмцэгч эрхэм сэтгүүлчид та бүхэндээ updown.mn сайтын зүгээс “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийн мэнд хүргэж үзэг тань хурц, үг тань үнэн, мэлмий тань тунгалаг, оюун тань цэлмэг байхыг хүсье. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр  ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн […]

facebook.jpg
2018-05-02 17:38
Б.Мөнхзаяа Facebook компани онлайн танилцах зах зээлд гарч, ганц бие хүмүүст зориулагдсан өөрсдийн гэсэн алба байгуулахаар төлөвлөж байгаа тухай тус компанийн тэргүүн Марк Цукерберг мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэл нь онлайн танилцах зэх зээлийн томоохон тоглогчдын хувьцааны ханшийг унагасан байна. “Facebook-т ганц бие гэсэн 200 сая хүн байна. Тйимээс энд ямар нэгэн юм хийж болох нь харагдаж […]

avt-teever.jpg
2018-05-02 16:29
АТҮТ-ийн бүртгэгч нар хууль бусаар найман автомашиныг өөр компанийн нэр дээр шилжүүлсэн байна. Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу  Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ автомашины бүртгэлийн үйл ажиллагаанд шалгалт явуулахад АТҮТ-ийн байцаагч Н.Баярсайхан, А.Сарантуяа, Т.Уртнасан, Н.Урнаа нар нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд “Гранд зам транс” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй 87-91 УБТ, 89-41 УБЧ, 68-76 УБО, 58-36 УБЗ, […]

bayr.jpg
2018-05-02 16:18
МҮБХ одоо л нэг гольдролдоо орж урагшлах нь гэтэл үгүй бололтой. 20 гаруй жил холбоог хууль бусаар удирдаж, хамаг муу муухай бүхнийг хийж явсан Р.Нямдорж, Д.Данзан нар залгамж халаагаа үлдээгээд явах нь. МУ-ын Ерөнхийлөгчөөс ирсэн чиг үүргийн таван хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулагдан, Цэцдийн зөвлөлийг хуралдуулан, МҮБХ-ны тэргүүнийг сонгон, шинэчлэл хийхээр болсон ч Б.Сайнбаяр, Ц.Магалжав тэргүүтэй […]

avtusa.jpg
2018-05-02 16:04
Агаарын бохирдлыг бууруулах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор МОН-30 загварын том оврын хоёр ширхэг цахилгаан автобус үйлдвэрлэж, нийтийн тээврийн үйлчилгээнд туршихаар болов. Импортоор авдаг том оврын нэг автобусны үнээр хоёр автобус үйлдвэрлэх боломжтой юм. Импортын автобус сардаа дөрвөн сая орчим төгрөгийн шатахуун зарцуулдаг бол МОН-30 автобус сард 820 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэнэ гэсэн тооцоо хийсэн байна. […]

setguulch.jpg
2018-05-02 15:46
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сайтын холбоо, Харилцаа Холбооны зохицуулах хороо, Харилцаа, холбоо, мэдээлэл технологийн газар, “ITOOLS” ХК хамтран “Сэтгүүлч, админуудын уулзалт-зөвлөгөөн”-ийг 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр 14 цагаас зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалт зөвлөгөөний үеэр цахим орчин дахь зохицуулалт, нийгмийн сүлжээн дэх зохистой хэрэглээ, мэдээллийн үнэ цэнэ өгөгдлийн сангийн аюулгүй […]