Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сайтын холбоо, Харилцаа Холбооны зохицуулах хороо, Харилцаа, холбоо, мэдээлэл технологийн газар, “ITOOLS” ХК хамтран “Сэтгүүлч, админуудын уулзалт-зөвлөгөөн”-ийг 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр 14 цагаас зохион байгуулах гэж байна.
Энэхүү уулзалт зөвлөгөөний үеэр цахим орчин дахь зохицуулалт, нийгмийн сүлжээн дэх зохистой хэрэглээ, мэдээллийн үнэ цэнэ өгөгдлийн сангийн аюулгүй байдал, цахим орчин дахь сэтгүүлчдийн үйл ажиллагааны талаар илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулах юм.
Мөн “ITOOLS” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир, Монголын Сайтын холбооны гишүүн сайтуудад хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах юм байна. Та бүхнийг “Сэтгүүлч, админуудын уулзалт-зөвлөгөөн”-д хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалт зөвлөгөөн 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр 14 цагаас МУИС-ийн Номын сангийн 202 тоот тэнхимд болно.
МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО