Зургаан жилээр албан үүргээ гүйцэтгэх хуулийн хугацаатай одоогийн дарга Х.Энхжаргалыг шалтгаангүйгээр аваад хаячихаж арай л чадахгүй байгаа “гудамжны хуульч” Г.Баасан даварсаар АТГ-ыг удирдана гэдгээ ил тод зарлаад буй.Түүний хувьд хуульч мэргэжилтэй гэгддэг ч гудамжинд жагсч явснаас гавихгүй намтартай хүн.
Боломж л гарвал АТГ руу “ноцдог” энэ эмэгтэй өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурлаа хийсэн. Энэ үеэр өнөөх л Авлигатай тэмцэх газар “муу” ажиллаж байна гэх үгээ тоть шиг давтаж, тус газар авлигад идэгдсэн гэж байв. Харамсалтай нь сүр дуулиантайхан хийсэн түүний мэдэгдэл, хэлсэн үг, ярьсан зүйлд ард түмэн, олон нийт гэх эзэн биегүй үг давамгайлж байсан болохоос нүдэнд харагдах ганц ч баримт байгаагүй. Гэсэн атлаа даварсаар “Монголын ард түмэн итгэл найдвар хүлээлгэж, АТГ-ын дарга болгоё гэвэл би татгалзахгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-аас Монгол Улсыг авлигагүй байлгая гэсэн хүсэл эрмэлзлийн дор надад итгэл хүлээлгэвэл би ажиллана. Би бүх шалгуурыг хангаж байгаа” хэмээн ярилцлага өгсөн нь өнөөдөр ч олон нийтийн сүлжээнд олны элэг доог болсоор байна. Ингээд Олон нийтийн зөвлөлийг даргалдаг түүнээс дараах зүйлийг тодрууллаа.
–Ерөнхий сайд асан С.Баярыг яллагдагчаар татаж, цагдан хорисноос хойш сар гаруй хугацаа өнгөрлөө. Саяхан та С.Баярыг “эргэсэн”. Ямар хэргээр 461 дүгээр хорих ангид очсон юм бэ?
– Ерөнхий сайд асан С.Баярыг баривчилж хорьсон гэх мэдээлэл цацагдсан. Түүнийг баривчилж, хорьсон талаарх ямар нэгэн баттай зураг, баримт нотолгоо ил болоогүй. Ийм учраас хөдөө орон нутгаас, ард иргэд манай олон нийтийн зөвлөлд С.Баярыг баривчилсан эсхийг хянаж өгөөч гэх шаардлага ирүүлсэн. Энэ дагуу бид Нийслэлийн прокурорын газарт хүсэлт гаргаж, 461 дүгээр хорих ангид очсон байгаа. Тэнд С.Баяр гэдэг хүнийг баривчилсан үгүйг харах эрх авч, харсан. Хэзээ баривчлагдсан шүүхээр хэзээ сунгасан гэдгийг нь олж мэдсэн. Хоригдож буй С.Баяр 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хэвтэж байгаа юм билээ.
– Ерөнхий сайд асан С.Баярын биеийн байдал ямархуу байна. Та биечлэн уулзсан уу?
– Түүнийг мэдэх боломжгүй. С.Баяр хэнтэй ч уулзахгүй гэдгээ мэдэгдсэн байна билээ. Бидэнд уулзах шаардлага байхгүй. Сэжигтэн яллагчыг бүртгэдэг тусгай дэвтэртэй танилцсан.
– Таныг АТГ-ын даргаар өрсөлдөх сонирхолтой байгаа гэх мэдээлэл байгаа ?
– Сонирхлоороо дарга болдог зарчим хаана байна. Ажил хийх гэж байгаа хүнд нь монголын ард түмэн үүрэг өгч ажил хийлгэж хариуцлага тооцдог болохоос сонирхолтой болгон нь дарга болбол бид галзуурна. Би бол өөрийнхөө нэрийг огт дэвшүүлээгүй. Харин энэ хүнээр ажил хийлгэх боломжтой гэдэг итгэл найдварыг ард иргэд надад үзүүлсэн байгаа. Сайн дураараа би АТГ-ын дарга болохгүйшдээ.
– АТГ-ын даргаар томилогдвол ямар ямар ажил хийх вэ?
– Маш их ажил байна. Нэн түрүүнд авлигалыг таслан зогсоох, авлигачтай хатуу тооцоо бодохоос эхлүүлнэ. Авлигалыг нэг цаг, минутын өмнө зогсоох нь чухал.
– АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусна гэх мэдээлэл байгаа шүү дээ?
– Авлигын эсрэг хуулийн 21.1-т АТГ-ын даргын зургаан жилийн хугацаатай томилно гэж заасан. 21.5-д “Бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр албан тушаалаа орхисон тохиолдолд нөхөн томилгоо явагдна” гэж зүйчилсэн байдаг. Нөхөн томилгоо гэдэг тэр зургаан жилийг нөхнө гэсэн үг болохоос үргэлжлүүлэн томилно гэсэн үг биш.
1 comment
zinhene soliotoi avgai