Б.Мөнхзаяа

Facebook компани онлайн танилцах зах зээлд гарч, ганц бие хүмүүст зориулагдсан өөрсдийн гэсэн алба байгуулахаар төлөвлөж байгаа тухай тус компанийн тэргүүн Марк Цукерберг мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэл нь онлайн танилцах зэх зээлийн томоохон тоглогчдын хувьцааны ханшийг унагасан байна.

“Facebook-т ганц бие гэсэн 200 сая хүн байна. Тйимээс энд ямар нэгэн юм хийж болох нь харагдаж байна” хэмээн Цукерберг мэдэгджээ. Түүний хэлж буйгаар танилцах алба бий болох нь интернэтэд хүмүүсийг харилцах талбар болсон компанид зайлшгүй хийгдэх ёстой зүйл гэжээ. Түүнчлэн тэрбээр хүнтэй гэрлэх тухай бодож байгаа хүмүүст шинэ боломж гаргаж буй уг албаа ойрын хугацаанд нээнэ гэсэн байна.

Facebook-ийн тэргүүн энэхүү мэдэгдлийг гаргасны дараа онлайн үйлчилгээ, танилцах цэс зэргийг удирддаг Match Group Inc. компанийн хувьцаа 23 хувиар унаж, 47.2 доллараас 36.7 доллар болжээ.

JDate, ChristianMingle эзэмшигчидтэй Sparks Netweorks-ийн ханш 7.3 хувиар унасан байна

Эх сурвалж: http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=7956

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн