Нэгдүгээр хорооллын замыг зургадугаар сарын 1-н хүртэл хаалаа

2018-05-03 08:55
zam

Сонгинохайрхан дүүрэг, нэгдүгээр хорооллын замыг өчигдөр оройноос эхлэн хаалаа. Тус хорооллын арын камаас  Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох замын ажлын хүрээнд ирэх зургадугаар сарын 1-н хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлах аж. Энэ хугацаанд замын суурь болон чулуун хучилт хийх, хашлага суулгах, явган хүний зам байгуулах зэрэг ажлыг хийх юм байна.