josep.jpg

2018-05-01 18:07
АНУ-ын цагдаа нар , Калифорни муж улсын хэмжээнд 12 аллага, 45 эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнд сэжиглэгдэж байсан цуврал алуурчинг 40 жилийн дараа баривчилжээ. “BBC” агентлагийн мэдээлснээр энэ сарын 25-ны өдөр АНУ-ын Сакраменто хотын цагдаа нар 72 настай Жосеф Жеймс Де-Анжело гэгчийг цуврал хүчирхийлэл, хүн амины хэргээр саатуулсан байна. 1970-аад оны эхэн үед АНУ-ын Сакраменто хотоос Лос-Анжелес хүртэл Калифорни […]

sarims.jpg

2018-05-01 17:31
Сармис хэрэглэх нь зарим төрлийн хавдар, зүрх судасны өвчин болон хоёрдугаар төрлийн чихрийн шижин өвчин даамжрах эрсдэлийг бууруулдаг болохыг Их Британийн Ноттингемийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Судалгааны ажлын дүнг “Trends in Pharmacological Sciences” сэтгүүлд нийтэлсэн байна. Сармисны хүхэр агуулдаг бодис нь эд, эсүүд дэх хийн төлөвийн бодисын дохиоллын молекулуудын тоог өөрчилж чаддаг гэнэ. Бэлтгэн боловсруулах […]

barjargal.jpg

2018-05-01 17:21
‘Жаст’ компанийн захирал асан Ш.Батхүү Стандарт банкнаас зээл авахдаа ‘Эрдэнэт’ үйлдвэрийг баталгаа болгосон байдаг. Тэрбээр энэ хэргийг хуурамч гарын үсэг үйлдэж, хийсэн гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газраас ‘Эрдэнэт’ үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Мөнхжаргалыг хорьж, шалгаж байгаа юм. Түүний шүүхээс яллагдагчаар татаж, нэг сар хорьсон. Шүүхээс түүний хэргийг хэлэлцээд үргэлжлүүлэн […]

huganii.jpg

2018-05-01 17:13
“Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ноос “Үндэсний мэдээллийн төв-д мэдээлэл хийж, сайд нарыг халз уулзалтад дуудлаа. Тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХНХ-ын сайд С.Чинзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг мянган багшийн халз уулзалтад дуудаж байгаагаа мэдэгдлээ. Ингэхдээ тавдугаар сарын 9-ний дотор хариу мэдэгдэж, оролцохыг хүсэв. Харин хариу өгөхгүй бол тэмцлээ үргэжлүүлнэ […]

bayrtsogt.jpg

2018-05-01 15:22
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нартай холбоотой хэргийг хэлэлцэж, Б.Бямбасайхан, С.Баярцогт нарын хорих хугацааг 15 хоногоор сунгаж, Б.Ариунсанг өвчний улмаас суллаж, хилээр гарах эрхийг нь хориглолоо. Түүний өмгөөлөгч Г.Орхон ” Тухайн үеийн Засгийн газар өнөөдрийн Ерөнхийлөгч, Хууль зүй дотоод хэргийн сайд нь ч байсан.  Төр чиг үүрэг өгсөн хүмүүсээ хорьж […]

Hurelbaatar.jpg

2018-05-01 15:14
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хотгор шанага”-ын уурхайтай холбоотой С1 телевизээс бэлтгэн хүргэсэн “Хотгор шанага”-ын уурхайтай холбоотой утга бүхий сурвалжлагатай холбогдуулан цахим хуудсаараа дамжуулан ийм мэдээлэл өгчээ. Тэрбээр Тэрбээр “Хотгор шанага”-ын уурхайг худалдан авах үйл ажиллагаанд би ямар нэгэн байдлаар оролцсон эсэхийг тодруулахаар Солонгосын талд албан бичиг хүргүүлсэн. Хариуг нь англи, монгол хэл дээр (орчуулга) та бүхэнд хүргэж байна. Хотгор шанагын […]

baynmonh.jpg

2018-05-01 13:59
Дархан аварга Х.Баянмөнх  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг хууль ёсны холбоог шүүхэд өгсөн гэлээ. МҮБХ-ноос  Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилт болон Бөхийн өргөөний эзэмшлийн асуудалтай холбогдуулан тэрбээр ” Иргэдийн дунд бөхийн хоёр холбоо байгаа юм шиг ойлголт байна. Уг нь бол хууль ёсны холбоо болон төрийн бус байгууллагын дүрэм зөрчиж байгуулсан холбоо нэртэй хүмүүс байгаа юм.Ингэж талцсан байдал удаан […]

bar.jpg

2018-05-01 13:42
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын баталсан удирдамжийн дагуу энэ сарын 26-ны өдрийн 00.00-04.00 цаг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 3, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй баар, цэнгээний газруудад шөнийн шалгалт хийв. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017-2018 оны Тусгай зөвшөөрөл  сунгах, шинээр олгох, хүчингүй болгох, түдгэлзүүлэх тухай тушаалын хэрэгжилтийг […]

oi.jpg

2018-05-01 13:28
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байрлах хүнсний дэлгүүрт ой гарантай эрэгтэй хүүхдийг орхиж явсан хэрэг гарчээ. 17 настай Э нь төрсөн хүүгээ эцэг гэх 20 настай Э-д нт өгнө гэж орхиж явсан хэргийг дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн ээжийг торгох, 1-5 жилээр хорих ял оноодог.  

shatahuun.jpg

2018-05-01 12:02
Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас “НИК” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 3500 тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаа төлбөртэй, зээлээр олгож эхэллээ. Шатахуун литр тутамдаа бөөний үнэ 1720-1800 төгрөг, жижиглэнгийн үнэ 1949-2080 төгрөгөөр тогтоож, орон нутгийн шатахуун түгээх станцуудаар дамжуулан тариаланчдад хүргэж байгаа аж Тариалалтыг хэвийн явуулахад 7800 тонн шатахуун шаардагдах тооцоо гарсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 35-40 хоногийн шатахууны […]