Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хотгор шанага”-ын уурхайтай холбоотой С1 телевизээс бэлтгэн хүргэсэн “Хотгор шанага”-ын уурхайтай холбоотой утга бүхий сурвалжлагатай холбогдуулан цахим хуудсаараа дамжуулан ийм мэдээлэл өгчээ. Тэрбээр
Тэрбээр “Хотгор шанага”-ын уурхайг худалдан авах үйл ажиллагаанд би ямар нэгэн байдлаар оролцсон эсэхийг тодруулахаар Солонгосын талд албан бичиг хүргүүлсэн. Хариуг нь англи, монгол хэл дээр (орчуулга) та бүхэнд хүргэж байна.
Хотгор шанагын уурхайг худалдан авахдаа Ч.Хүрэлбаатартай холбогдож ярилцсан, хэлэлцсэн, туслалцаа авсан зүйл огт байхгүйг дурджээ. Намайг Солонгосын талд нөлөөлөх гэж оролдсон юм шигээр гүтгэж байна лээ. Надад атгуулдаг, дарамтлуулдаг Солонгосын төр гэж юу байх вэ, санааны минь зоргоор хөдөлдөг бүхэл бүтэн улс үндэстэн гэж юу байх вэ.
Хэрвээ үнэхээр тийм бол өөрийгөө Монгол Улсын гадаад бодлогод тун тустай нэгэн болохоо ойлгож авъя. Өглөөнөөс хойш виз хэлээд өгөөч, хүүхдээ сургуульд явуулах гэсэн юм гэж иргэд хандаж эхэллээ. Солонгос орон хуулиа хатуу чанд сахиж, дээдэлдэг төртэй улс учир бодит мэдээллийг өгсөн нь л энэ.
Бөхмөрөн суманд 2006 онд ашиглалтад орсон Нүүрсний хийн цахилгаан станцыг намайг бариулж, туузыг нь хайчилж, улмаар 800 гаруй сая төгрөг шамшигдуулсан мэтээр дурджээ. Гэтэл тэр үед би сайд битгий хэл УИХ-д нэр дэвшихээ ч мэдээгүй төрийн албанд зүтгэж явсан нь бас үнэн. Юун тууз хайчлах манатай. Харин намайг Эрчим хүчний сайд байхад Бөхмөрөн сумыг Цагааннуураас өндөр хүчдэлийн шугамд холбох ажил эхэлж, байнгын цахилгаантай болсон гэдгийг хэлье” гэжээ.
3 comments
Чам шиг амьтан монголын төрд хэрэггүй,хол очиж хуц,хонхорт очиж борго,ерөөсөө төрийн хүн ийм юманд нэр холбогдоно гэдэг төрөөс зайлсан нь дээр гэсний дохио мөн
Сангийн Яамны Төрийн Нарийн Бичгийн дарга байхдаа тендерт ялсан компаниудыг гарын үсэг зурахгүй дарамталж байгаад хахууль авдаг байсан даа. Яамны ажилчид нь энэ ажиллагаанд нь мөн ч их сэтгэл гаргаж зүтгэдэг сэн…
худал хуурмаг хар мэдээлэлээр ард түмний тархийг угаахаа боль. тийм шударга юм бол ерөнхийлөгчийн төмөр замын асуудлыг хөндөж яриач сэтгүүлч гуай