Х.Баянмөнх: Б.Бат-Эрдэнэ хууль ёсны холбоог шүүхэд өгчихсөн

2018-05-01 13:59
baynmonh

Дархан аварга Х.Баянмөнх  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг хууль ёсны холбоог шүүхэд өгсөн гэлээ. МҮБХ-ноос  Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилт болон Бөхийн өргөөний эзэмшлийн асуудалтай холбогдуулан тэрбээр ” Иргэдийн дунд бөхийн хоёр холбоо байгаа юм шиг ойлголт байна. Уг нь бол хууль ёсны холбоо болон төрийн бус байгууллагын дүрэм зөрчиж байгуулсан холбоо нэртэй хүмүүс байгаа юм.Ингэж талцсан байдал удаан үргэлжилж байгаа учраас Ерөнхийлөгч үүрэг өгч хуулиа дээдэлж, бөхийн холбооны дүрмээ баримтлаад эв найрыг ол гэсэн.

Ингээд Л.Чинбат тэргүүтэй холбооноос хоёр, нөгөө холбооноос хоёр хүний төлөөлөл оруулж, МҮБХ-ны хурлыг зохион байгуулах комисс байгуулсан. Харимсалтай нь энэ комиссын ажил гацчихлаа.  Бидний зүгээс хуулиа дагая, дүрмээ баримталъя л гэсэн байр суурьтай байгаа ч Б.Бат-Эрдэнэ хууль ёсны холбоог шүүхэд өгчихсөн. Шүүхдэж байгаа хоёр байгууллага эв нэгдэлтэй хурал хийх боломж байхгүй” гэх тайлбарыг өглөө.