Улс төр

С.Баярцогтын гавьяа ба “гай”

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нартай холбоотой хэргийг хэлэлцэж, Б.Бямбасайхан, С.Баярцогт нарын хорих хугацааг 15 хоногоор сунгаж, Б.Ариунсанг өвчний улмаас суллаж, хилээр гарах эрхийг нь хориглолоо. Түүний өмгөөлөгч Г.Орхон ” Тухайн үеийн Засгийн газар өнөөдрийн Ерөнхийлөгч, Хууль зүй дотоод хэргийн сайд нь ч байсан.  Төр чиг үүрэг өгсөн хүмүүсээ хорьж өгч байгаа нь буруу. Өөрөө томилж явуулсан хүнээ татаж авчраад яллах  нь буруу. Прокуророос ганцхан удаа байцаасан” гэх тайлбарыг өгсөн юм_

С.Баярцогт баривчлагдаад сар гаруйн хугацаа өнгөрч байгаа. Тэр эр хүн туг ч барина тугал ч хариулахын үлгэрийг биеэрээ харуулж яваа алдсан улс төрч. Түүний алдаа нь нэрнийх нь өмнө ямагт дагалдах болсон Оюутолгой хийгээд Оффшор.

23 настайгаасаа төрд зүтгэсэн С.Баярцогтын гавьяа их. Идэрхэн 25 насандаа Ардчилсан Үндсэн хуулийн эхийг барилцаж батлалцаж явсан түүн шиг залуу улстөрч өнөөг хэр хараахан гараагүй байна. Эрх баригчдын хэн нь зориглож хүрээгүй Дамдины Сүхбаатар жанжины чандарыг өвөр дээрээ тавьж явсан тэрбээр хоёр намын  хамтарсан Засгийн газрын хэрэг эрхлэхийн даргаар ажиллахдаа Төрийн ордны өмнө Их эзэн Чингис хааны хөшөөт цогцолборыг гардан гүйцэтгэсэн нь С.Баярцогтын гавьяа. Монголын нийгэмд улс төр, эдийн засгийн шинжтэй хүндрэл асуудал гарах бүрт энэ хүн оролцож явсан нь үнэн.

13298 С.Баярцогтын гавьяа ба "гай"

Гэвч УИХ-ын гишүүнээр дөрвөн ч удаа сонгогдсон тэрбээр Швейцарийн дансанд оффшортой гэдгээ “мартсан” нь албан тушаалаасаа огцорч, намаасаа хөөгдөх, улмаар Оюунтолгойн гэрээний асуудлаар хоригдох шалтгаан нь болов. Түүний уналт 2016 оны тавдугаар сард дэлхий нийтэд дуулиан болсон Панамын баримтын жагсаалтад С.Баярцогтыг оффшор данстай гэх мэдээлэл дэлгэгдсэнээр эхэлсэн. Үүнтэй нь холбогдуулан Швейцарийн банкинд нэг сая гаруй ам.долларын нууц данстай гэх мэдээлэл Их Британийн “The Guardian” сайтад гарч, байдлыг улам дордуулсан юм. Ингээд түүнийг намаасаа хөөгдөхтэй зэрэгцэн Оюутолгойн гэрээний асуудал сөхөгдөж АТГ-аас шалгагдаж баривчлагдхад хүрсэн билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

3 Сэтгэгдэлтэй

  1. Офшор Баярцогт хуужаад ямар ч гавъяа байхгүй, харин монголын ард түмний баялгийг үнэгүйдүүлсэн гай бий.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close