Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Цуврал алуурчинг 40 гаруй жилийн дараа баривчилжээ – updown.mn

Цуврал алуурчинг 40 гаруй жилийн дараа баривчилжээ

АНУ-ын цагдаа нар , Калифорни муж улсын хэмжээнд 12 аллага, 45 эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнд сэжиглэгдэж байсан цуврал алуурчинг 40 жилийн дараа баривчилжээ. “BBC” агентлагийн мэдээлснээр энэ сарын 25-ны өдөр АНУ-ын Сакраменто хотын цагдаа нар 72 настай Жосеф Жеймс Де-Анжело гэгчийг цуврал хүчирхийлэл, хүн амины хэргээр саатуулсан байна.

1970-аад оны эхэн үед АНУ-ын Сакраменто хотоос Лос-Анжелес хүртэл Калифорни муж даяар элдэв хочтой цуврал хүчирхийлэгч, алуурчин гарч ирснээр хүмүүсийг айдаст автуулаад байв. Алуурчин мөн оны ургадугаар сарын 18-нд 23 настай эмэгтэйг унтлагын өрөөнд нь хоёр гарыг нь хүлж, хутган тулган хүчирхийлжээ. Хэрэгтнийг явсны дараа бүсгүй 911-т дуудлага өгсөн нь анхны хохирогч болсон аж. Харин 1986 оны тавдугаар сарын 3-нд АНУ-ын Калифорни муж улсад хохирогч, 18 настай Жанель Крузын эцэг, эх аяллаар явсан хойгуур Жанель  гэх охин гэртээ найзтайгаа үлджээ. Алуурчин найзыг нь явсны дараа охины амь насыг хөнөөсөн. Хэрэг гарсны маргааш өглөө нь үл хөдлөхийн зууч охиныг унтлагын өрөөндөө танигдахгүй болтлоо цусанд будагдаж, хоёр гар нь хүлээстэй, нас барсан байхыг олсон байна. Тухайн үед Жанелийг АНУ-ын түүхэн дэх хамгийн бусармаг цуврал алуурчны сүүлчийн хохирогч болсныг 20 гаруй жил хэн ч мэдээгүй байна. Цагдаа нар хохирогчдоос авсан ДНК-г шинжлэх хүртэл гэмт этгээдийг мэдээгүй аж.

Контра Коста дүүргийн мөрдөгч Пол Холс тэтгэвэртээ гарсан ч сайн дураараа үргэлжлүүлэн хэргийг мөрдсөөр цуврал алуурчныг илрүүлжээ. Тэрбээр сураггүй алга болсон хүмүүс, хохирогчид болон тэдний гэр бүлийнхний нийт 800 мянга гаруй ДНК мэдээллийг цуглуулсан байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн