666-1.jpg

2018-04-09 18:01
 Монгол Улсын Гавьяат Тамирчин, Хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн Дархан аварга, Олимпын мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр 77 насандаа өвчний улмаас таалал төгслөө. Тэрээр 1941 оны зургаадугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд мэндэлжээ. Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дархан аварга Ж.Мөнхбат үндэсний бөх болон чөлөөт бөхийн төрлөөр тив дэлхийд […]

mn.jpg

2018-04-09 17:47
Монгол Улсын хэмжээнд халдварт өвчний эсрэг зарим вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлснээс хойш цагаан цэцэг, халдварт саа өвчин устаж, сахуу, татран, хөхүүл ханиад өвчний тохиолдол сүүлийн 10 жил бүртгэгдээгүй, гахай хавдрын өвчлөл 2 дахин, улаанууд, хепатит а вирүсийн өвчлөл 20 дахин буурсан, 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд хепатит в вирүсийн гадаргуугын антиген тээгчийн эзлэх хувь 0,53 хувьд […]

tiimuu.jpg

2018-04-09 17:41
Москвад тархины саажилттай хүү хорт хавдар тусч маш хүнд хагалгааны дараа амьд үлдэж, өөр хэлээр ярьж эхэлсэн хачирхалтай тохиолдол гарчээ. Энэхүү явдлын дараа эмч нар гайхамшиг гэж нэрлэж байгаа гэнэ. Артём Галкин гэх 15 настай хүүг эдгэрэхгүй гэж оношилж, хагалгаа хийгээд ч амьдрах ямар ч найдвар байхгүйг гэр бүлийнхэнд нь хэлсэн байна.  Гэвч хүү хагалгааг […]

3636.jpg

2018-04-09 17:29
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан саяхан “Цензургүй яриа”-нд оролцож олон ч зүйлсийн талаар ярилцаад авсан. Малчдаас татвар авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж “хөдөөнийхөн мөнгөтэй” хэмээгээд авсан тэрээр энэ удаад хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх шахам зориод буй Солонгос улсын тухай өөрийн бодлыг илэрхийлээд авчээ. Угийн хээгүй, шударга яриатай тэрээр “Солонгосчууд бид нарт арай хатуу хандаад […]

0302.jpg

2018-04-09 17:16
“Бүтцийн өөрчлөлт хийхгүй бол ОХУ-ын эдийн засгийн өсөлтийн хурд жилийн 2%-иас хэтрэхгүй” гэж Оросын “Эдийн засгийн дээд сургууль” үндэсний эрдэм шинжилгээний их сургуулийн эрдэм шинжилгээний удирдагч, профессор Евгений Ясин ТАСС агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ. “Нийгэмдээ бүтцийн болон тогтолцооны өөрчлөлт хийх хүртэл бид эдийн засгийн өсөлтийн хурдыг 1,5-2%-иас давуулж чадахгүй би үздэг. Манай засгийн газар хүний […]

aaruul.jpg

2018-04-09 17:12
Монголчуудыг гадны иргэд ямархуу нүдээр хардаг юм бол. Энэ бол бидний хувьд тун сонирхолтой асуулт. Тэд манай улсад ирээд ихэвчлэн нүүдлийн мал аж ахуй, үндэсний соёлын тухай сонирхох боловч бидний анзаардаггүй зүйлсийг ч бас ажигладаг байна. Оросын asiarussia сайтад монголчууд ааруулыг гэрийн нөхцөлд хэрхэн бэлтгэдэг тухай нийтэлжээ. Тэд бидний тухай хэрхэснийг хүргэе. Монголчууд эрт үеэс  […]

japan.jpg

2018-04-09 17:01
Японы иргэн 73 настай Ёшитанэ Ямасакиг төрсөн хүүгээ 20 гаруй жил торонд хорьсон хэрэгт буруутган баривчилсан ч  36 цагийн дараа явуулжээ. Ямасаки сэтгэцийн өвчтэй хүүгээ гэрийн хажуу дахь нэг метр өндөртэй, хоёр метр өргөнтэй модон торонд хорьдог байсан байна. Үүнийг хотын захиргааны нэгэн ажилтан гэрт нь очихдоо анзаарч, цагдаад мэдэгдсэн аж. Тэрбээр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ […]

9696.jpg

2018-04-09 16:26
Цахим орчинд олны танил хүмүүсийн нэрээр фэйсбүүк хуудас нээн олныг төөрөгдүүлж, залилан мэхлэх явдал газар авчээ. “Фэйсбүүкээ хакердууллаа. Фэйсбүүкээр маань нэвтэрч, найз нөхдөөс минь мөнгө зээлсэн байна” гэх иргэдийн мэдээлэл сүүлийн үед цахим орчинд нэлээд харагдах болсон.  Тухайлбал топ модель Д.Пүрэвсүрэнгийн нэрээр сошиал хуудас нээн түүнийгээ 350 мянган төгрөгөөр худалдаалдсан гэмт хэрэг гарсан байна. Энэ тухай […]

tsoohor-irves.jpg

2018-04-09 16:15
“Уулын эзэн” гэгддэг цоохор ирвэс тал газарт саяхан бууж иржээ. Говь-Алтай аймгийн нутаг дахь  Хүйсийн говьд энэ амьтан явж байсныг хүмүүс харж холбогдох байгууллагуудад мэдэгдсэн байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд газар дээр нь очиж ирвэс ямар шалтгаанаар бууж ирснийг судалж, Говь-Алтай, Ховд хоорондын хатуу хучилттай замаар хөндлөн гаргаад явуулжээ.  Ирвэс энэ […]

towch.jpg

2018-04-09 15:37
Анхны хүүхдээ өлгийдөн авсан шинэхэн ээжүүд зарим зүйлд туршлагагүйтдэг. Тухайлбал хүүхдээ буруу амлуулсанаар эхийн хөхний товч хагардаг. Энэ үед бүсгүйчүүд хөхөө  чийглэг байлгах гээд гялгар цаас наах нь бий. Гэтэл энэ нь тийм ч тохиромжтой, зөв арга биш юм. Учир нь нойтон орчинд нян бактер үржих таатай орчин бүрддэг учраас аль болох хөхөө ил байлгах […]