Шар мэдээ

Хүнд хагалгааг давсан хүү төрөлх хэлээ мартаж өөр хэлээр ярьж эхэлжээ

Москвад тархины саажилттай хүү хорт хавдар тусч маш хүнд хагалгааны дараа амьд үлдэж, өөр хэлээр ярьж эхэлсэн хачирхалтай тохиолдол гарчээ. Энэхүү явдлын дараа эмч нар гайхамшиг гэж нэрлэж байгаа гэнэ. Артём Галкин гэх 15 настай хүүг эдгэрэхгүй гэж оношилж, хагалгаа хийгээд ч амьдрах ямар ч найдвар байхгүйг гэр бүлийнхэнд нь хэлсэн байна.  Гэвч хүү хагалгааг амжилттай даван гарчээ.

Гэтэл хүү төрөлх орос хэлээ мартсан байжээ. Хүү сэрээд англиар ярьсан байна. Тархины саажилттай төрсөн түүнд 15 настайд нь эмч нар цусны хорт хавдартай, амьдрах найдвар байхгүй гэсэн онош тавьсан.  Хүүг хагалгааны дараа нас барна гэж байсан ч хэдэн өдөр комд байгаад сэрсэн байна.

Орос хэлээ таг мартсаныг нь эмч нар хүүгийн тархины төрөлх хэлээ мэддэг хэсэг нь ажиллахгүй болсонтой холбоотой гэж үзэж байгаа аж. Англиар ярьж буй Артём орос хэлээ дахин сурч байгаа гэнэ. Тэрбээр мөн каратэгээр хичээллэж, Паралимпт оролцохоор мөнгө цуглуулж байгаа аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close