Б.Жаргалсайхан: Солонгосчууд Монголчуудад зургаан сарын виз чөлөөтэй өгдөг болох хэрэгтэй шүү дээ!

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан саяхан “Цензургүй яриа”-нд оролцож олон ч зүйлсийн талаар ярилцаад авсан. Малчдаас татвар авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж “хөдөөнийхөн мөнгөтэй” хэмээгээд авсан тэрээр энэ удаад хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх шахам зориод буй Солонгос улсын тухай өөрийн бодлыг илэрхийлээд авчээ.

Угийн хээгүй, шударга яриатай тэрээр “Солонгосчууд бид нарт арай хатуу хандаад байна уу даа гэж би хардаг юм. Бидний өвөг эцэг Хубилай, Тогоонтөмөр хаадууд чинь энэ Солонгос улсын чинь тусгаар тогтносон улс болгож өгсөн ш д. Тэрний хариуд Тогоонтөмөр хаанд Солонгосын хатнаа өгч байсан түүхтэй. Тийм учраас Солонгосчууд тэр утгаараа яадаг юм Монголчуудад зургаан сарын виз зүгээр чөлөөтэй өгдөг болох хэрэгтэй ш д. Тэгээд л энэ нэг визээ өгөхдөө бөөн мөнгө аваад л, баахан хүмүүсийг дарамталж байгаа харагддаг. Өөрсдөө ядуу байж үзээгүй юм шиг. Энэ манай улс төрчдийн хийх ажил байхгүй юу” хэмээжээ.

 

3 thoughts on “Б.Жаргалсайхан: Солонгосчууд Монголчуудад зургаан сарын виз чөлөөтэй өгдөг болох хэрэгтэй шүү дээ!

  1. Зочин 2018-04-09 18:07 at 18:07

    Солонгосчууд хэзээ ч Монголчуудыг визгүй зорчуулна гэж байхгүй. Энэ бол бүтэшгүй зүйл. Монгол Солонгосын тусгаар тогтнолыг бий болгож байсан түүх байхгүй.

    Хариулах
  2. Нэргүй 2018-04-09 19:05 at 19:05

    erguu uursdiiguu hichee busad ulsiiin heregt oroltsood hagarhai

    Хариулах
  3. Нэргүй 2018-04-10 00:19 at 00:19

    Zuv l helsen bna mongol ornoo bodson hvnii l vg

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн