Нийгэм

Хоол тэжээлгүй болсон цоохор ирвэс тал газарт бууж иржээ

“Уулын эзэн” гэгддэг цоохор ирвэс тал газарт саяхан бууж иржээ. Говь-Алтай аймгийн нутаг дахь  Хүйсийн говьд энэ амьтан явж байсныг хүмүүс харж холбогдох байгууллагуудад мэдэгдсэн байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд газар дээр нь очиж ирвэс ямар шалтгаанаар бууж ирснийг судалж, Говь-Алтай, Ховд хоорондын хатуу хучилттай замаар хөндлөн гаргаад явуулжээ.  Ирвэс энэ замыг оройн 18.00 цагт хөндлөн гарсан байна. Хүнд харагддагүй энэхүү нэн ховор амьтан тал газарт бууж ирсэн нь идэш тэжээл хайсан байх магадлалтай аж.

Цоохор ирвэс бол “Улаан ном”-д орсон,агнахыг хуулиар хориглосон амьтан. Монголд ойролцоогоор 1000 орчим ирвэс бий гэж судлаачид үздэг. Энэ амьтны барааг харах гэж гадаадын жуулчид олон мянган км зам туулж Монголд ирдэг ч хүслээ биелүүлж чаддаггүй. Учир нь, цоохор ирвэс хүн болгонд харагдаад байдаггүй,их нууцлаг амьдралтай. Цоохор ирвэсийг олж харна гэдэг өөрөө том аз.

Цаст өндөр уулын мөсөн оргилд хүрч, хад асганд нуугдаж, өвөр,хоолойгоор нь хэрэн тэнэж, бэлд нь бууж чаддаг цорын ганц амьтан цоохор ирвэс учраас уулын сүр сүлд түүнд шингэсэн байдаг.  Өдөр ирэх тусам ховордож буй энэ амьтныг хамгаалахаар Төв Азийн цоохор ирвэстэй 12 улс орон санал нэгдэж Бишкект болсон олон улсын форумын хуралдаанаар аравдугаар сарын 23-ныг “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” болгон тунхагласан түүхтэй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close