Анхны хүүхдээ өлгийдөн авсан шинэхэн ээжүүд зарим зүйлд туршлагагүйтдэг. Тухайлбал хүүхдээ буруу амлуулсанаар эхийн хөхний товч хагардаг. Энэ үед бүсгүйчүүд хөхөө  чийглэг байлгах гээд гялгар цаас наах нь бий.

Гэтэл энэ нь тийм ч тохиромжтой, зөв арга биш юм. Учир нь нойтон орчинд нян бактер үржих таатай орчин бүрддэг учраас аль болох хөхөө ил байлгах хэрэгтэйг эмч нар зөвөлдөг.

Хүүхдээ хөхүүлсний дараа усаар угааж занших нь хагарсан хөхөнд халдвар орж идээлэх эрсдлийг багасгадаг. Мөн таргалалттай эмэгтэйчүүд хөхний хавдраар өвчлөх магадлал хэвийн жинтэй эмэгтэйчүүдээс 4-7 дахин их байдаг гэнэ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн