Хятад улстай 450 сая ам.долларын өртөгтэй тэнцэх 11 баримт бичиг байгуулав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд хоёр орны хооронд хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын 11 баримт бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Эдгээр нь мөнгөн дүнгээр илэрхийлбэл 450 сая ам.долларын өртөгтэй тэнцэх юм байна.
Тус улсаас манай улсад хоёр тэрбум ам.долларын буцалтгүй тусламж олгох хэлэлцээр байгуулж, Монголын талаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хятадын талаас Худалдааны сайд Жун Шань нар гарын үсэг зуржээ. Хэлэлцээрийн үр дүнд Улаанбаатар төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, Хятадын талаас олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл” төсөл зэрэг олон асуудлыг багтаажээ.