Цахим орчинд олны танил хүмүүсийн нэрээр фэйсбүүк хуудас нээн олныг төөрөгдүүлж, залилан мэхлэх явдал газар авчээ. “Фэйсбүүкээ хакердууллаа. Фэйсбүүкээр маань нэвтэрч, найз нөхдөөс минь мөнгө зээлсэн байна” гэх иргэдийн мэдээлэл сүүлийн үед цахим орчинд нэлээд харагдах болсон.
Тухайлбал топ модель Д.Пүрэвсүрэнгийн нэрээр сошиал хуудас нээн түүнийгээ 350 мянган төгрөгөөр худалдаалдсан гэмт хэрэг гарсан байна. Энэ тухай топ модель П.Пүрэвсүрэн өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдээлж, олон нийтийг хуурамч мэдээлэлд автаж, хохирохгүй байхыг санууллаа.