hulgana.jpg

2018-03-09 13:29
Хятадын Шиаоми компани компьютерийн хулганыг хурууны хээ уншигч мэдрэгчтэй болгох бэлтгэл ажилдаа оржээ. “Фингер” нэртэй шинэ загварын хулганаа ухаалаг хэмээн онцолж байна. Энэ хулгана нь  1600 ди-пи-ай бүхий зөвшөөрөлтэй өндөр хүчин чадлын мэдрэгчтэй системээр хангагдах юм. Хэрэглэгчдийн хамгийн ихээр хүсдэг зүйл бол зөвшөөрөлгүйгээр тэдний өмчид хүрэх явдлыг хязгаарлах байдаг. Тэгвэл өнөөдөр хурууны хээ уншигч систем энэ […]

nga.jpg

2018-03-09 13:09
20 жилийн өмнө Солонгосын кино компаниуд “Жангум”, Өвлийн хайрын дуу” зэрэг киногоо телевизүүдэд үнэгүй өгдөг байжээ. Тэдгээр киног үзсээр байгаад залуус маань нарийнхан өмд өмсдөг, нүүрээ буддаг, охид бүсгүйчүүл маш сайн хэрэлддэг, өсвөр насныхан солонгос одуудаар өвчилдөг болжээ. Солонгосчууд эхлээд киногоо гаргаад дараа нь рестрон, дэлгүүр, үсчингээ нээдэг технологитой. Өдгөө Солонгосын “Лотте” их дэлгүүр хүртэл ороод […]

vc.jpg

2018-03-09 12:23
СХД-ийн 31-р хорооны хүүхэд багачууд шинэ цэцэрлэгтэй боллоо. Тус хороо 2000 гаруй цэцэрлэгийн насны хүүхэдтэй. Тэднээс 120 хүүхэд л тус хороонд ганцхан байдаг 176-р цэцэрлэгт хамрагддаг. Тиймээс зэргэлдээ хороодын цэцэрлэгт хүүхдээ өгдөг ч зарим нь хүүхдээ цэцэрлэгт хамруулахад  бэрхшээлтэй байжээ.   УИХ-ын 71-р тойрог буюу 1-р хорооллын Өнөр бүсээс УИХ-д сонгогдсон Ц.Гарамжав гишүүн гэр хорооллын бүсэд […]

ydargaa.jpg

2018-03-09 12:18
Хавар болхоор хүний дархлаа суларч, элдэв өвчин эмгэгт өртөх нь элбэг. Хүний дархлаа суларснаар толгой эргэх бие сульдаж, тамирдах ажлын бүтээмж суларч буурах,  нойр дутуу, бие хүндэрсэн байдалтай босож ирэх зэрэг хүний биед өөрчлөлт гардаг.  Иймээс шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэхээс гадна дулаан хувцаслаж байхыг НЭМҮТ-ийн мэргэжилтнүүд онцоллоо. Хоол хүнсээр биед дутагдаж буй аминдэм уургийг нөхөхөөс […]

soh.jpg

2018-03-09 12:09
Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ) гэхээр ажил хийгээгүй атал мөнгө хураадаг хэсэг бүлэг хүн гэсэн тодорхойлолт олон хүний толгойд буух биз. Гэхдээ энэ удаа бид мууг нь дурдах гэсэнгүй. СӨХ-ныхон иргэдийн амьдрах орчныг сайжруулахын төлөө бүхнээ зориулж ажиллаж болдгийг харуулахыг зорилоо. Өнгө будаг нь алагласан, хэн ч харсан шинэхэн барилга гэж таамаглах таван давхар орон сууцны […]

egypt.jpg

2018-03-09 12:00
Саудын Араб улс Египетийн газар нутагт мега хот байгуулна. Энэ талаар Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мухаммед бен Салман Аль Саудын мэдэгдэлд үндэслэн CNBC мэдээллээ. Тэрбээр Египетийн Ерөнхийлөгч Абдел Фаттах ас-Сиситэй уулзсаны дараа төслөө танилцуулсан байна. Уг хот Синайн хойгийн өмнө хэсэгт байрладаг. Тус төсөлд зориулан 10 тэрбум ам.долларын хэмжээтэй хөгжлийн сан байгуулах юм. Мега […]

mna-2.jpg

2018-03-09 11:43
АНУ болон Хятадын хамтарсан “Чингис Хаан” түүхэн фантази кино хийгдэхээр болсон тухай мэдээлэл аль 2014 оноос дэлхий нийтэд цацагдсан. Өнөө жил олон нийтэд хүрэхэд бэлэн болчихсон нээлтийн хөшиг нь хятад далбааны өнгөөр намирч байгаа. Тус киног мөн дэлхий нийт ч чих тавин хүлээж буй. Дээрх зураг бол тус кинод Чингис хааны дүрийг бүтээсэн Чан овогт […]

barilga-1.jpg

2018-03-09 11:38
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах үүднээс ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалтын барилгуудыг буулгаж эхэлжээ. Одоогийн байдлаар нийслэлийн 2 дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй 6 барилгыг буулган шинээр барих 4 төсөл хэрэгжүүлэгчийг нийслэлийн Засаг даргын захирамжаар батламжилсан бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааг төрөөс зохион байгуулж эхэлснээс хойш […]

ima.jpg

2018-03-09 11:29
Дэлхийн алдарт Кока Кола компани согтоох үйлчилгээтэй ундааг Японд худалдаанд гаргахаар төлөвлөжээ.  Тус компани 125 жилийн түүхэндээ анх удаа 3-8 хувийн спиртийн агууламжтай ундааг үйлдвэрлэж байгаагаараа онцлогтой. Энэ нь Японд  эрэлт хэрэгцээ нь улам нэмэгдэж буй Чу-Хи нэртэй ундаатэй төстэй гэнэ. Кока Кола компани гэхдээ бага зэрэг согтоох үйлчилгээтэй шинэ бүтээгдэхүүнээ  Японы зах зээлээс бусад зах зээлд гаргахгүй […]

amaraa.jpg

2018-03-09 11:09
Хүн зодож, танхайрсан хэрэгт холбогдсон дуучин Б.Амархүүг Сүхбаатар дүүргийг цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болсон. Тэрбээр энэ сарын 9-10-нд шилжих шөнө “Хүүхдийн 100”-гийн орчимд нэгэн рестораны гадаа нэгэн залуугийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан байна. Зодооны үеэр түүнтэй хамт нэгэн хүн оролцсон гэнэ. Энэ үеэр хүмүүс үймээнийг болиулж, […]