20 жилийн өмнө Солонгосын кино компаниуд “Жангум”, Өвлийн хайрын дуу” зэрэг киногоо телевизүүдэд үнэгүй өгдөг байжээ. Тэдгээр киног үзсээр байгаад залуус маань нарийнхан өмд өмсдөг, нүүрээ буддаг, охид бүсгүйчүүл маш сайн хэрэлддэг, өсвөр насныхан солонгос одуудаар өвчилдөг болжээ. Солонгосчууд эхлээд киногоо гаргаад дараа нь рестрон, дэлгүүр, үсчингээ нээдэг технологитой. Өдгөө Солонгосын “Лотте” их дэлгүүр хүртэл ороод ирсэн байгаа биз дээ.Солонгос компаниуд зүгээр өгдөг байсан цуврал кинонуудаа үнэлж нэг ангиа 300-400 ам.доллар болгов. Солонгос кино, хоол гэхээр амиа тавьдаг болчихсон учраас авахгүй гээд яах вэ.
Саяхан хятадууд МҮОНТВ-д киногоо үнэгүй өгөөд зогсохгүй мөнгө төлөхөөр болжээ. МҮОНТВ-гээр хятад кино гаргаад байвал монголчууд мөнгө авна гэсэн үг. Урд хөрштөө элэг зүрхээрээ холбоотой МҮОНТВ-ийн удирдлага “Хятад кино гаргаад мөнгө авах” санал гарган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгчихсөн байгаа юм билээ. Үүнийг л ямхын онол, зөөлөн хүч гэж түүхчид нэрлэдэг. Ямхын онол гэдэг нь гурав урагшаа алхаад хоёр ухар, дахиад гурав урагшаа алхаад хоёр ухар гэсэн үг л дээ. Улс орныг танкаар биш урлаг, шашин, хэвлэл мэдээллээр нь дамжуулан хятад хувцас, дуу хөгжим, хоол ундаа, модон савх (Хятад хүнийг хайрладаг болно) зэрэг зөөлөн хүчээр эзэлж болно. Монголчуудын оюун санааг шууд хордуулах гэрээ хэлцэл бариад яваа “дурак”-уудыг яах вэ?
Эх сурвалж: http://gashuun.mn/3163
4 comments
Манайхан 3 удаа буцаагаад 1 удаа авна. Тэсэхгүй гэдэгийг мөнгө өгч байгаа хүмүүс мэдэж байгаа.
эх орондоо элэгтэй ирээдүйн удирдагчдыг бэлтгэдэг арга оросоос хятадад шилжсэн одоо жилд 300мянгаас дээш магистр доктор нэртэй боловсроогүй нөхдийг тэтгэлэгтэй авч, өвөр монголд малчид очиж боолчлогдож байна эд бүгд эх орон гэхээс илүү дундад улсыг дурсаж ирнэ түүнд бүх талаар үйлчлэхэд бэлэн ирнэ.
tv udirdlaguud bugd hujaagiin tald
Ядуу хүний зовлон их юм даа. Энэ ажиллагаа ганц кино урлагт биш, эдийн засгийн олон салбарт байгаа. Хятадын эцсийн зорилго ганцхан. Хүн болгон бодох учиртай. Энэ олон жил монголчууд яагаад хятадаас тусгаар байж чадсан юм бэ?. Өтгөс буурлуудын минь ухаан байсан юм. Одоо энэ их ухаан алдагдах болжээ.