Хятадын Шиаоми компани компьютерийн хулганыг хурууны хээ уншигч мэдрэгчтэй болгох бэлтгэл ажилдаа оржээ. “Фингер” нэртэй шинэ загварын хулганаа ухаалаг хэмээн онцолж байна. Энэ хулгана нь 1600 ди-пи-ай бүхий зөвшөөрөлтэй өндөр хүчин чадлын мэдрэгчтэй системээр хангагдах юм. Хэрэглэгчдийн хамгийн ихээр хүсдэг зүйл бол зөвшөөрөлгүйгээр тэдний өмчид хүрэх явдлыг хязгаарлах байдаг. Тэгвэл өнөөдөр хурууны хээ уншигч систем энэ бүгдийг шийдэх гарц нь болж өгч байгаа юм. Энэ технологи энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас эхэлж худалдаанд гарч эхэлнэ.
Захиалагчдын гарт 199 юань буюу ойролцоогоор 31 ам.доллараар хүрч очно. Үүнийг Шиаоми Юүпин цахим сайтаар дамжуулан худалдан авалт хийж болох юм байна. Нэмж дурдахад энэ технологийг бий болгохын тулд Бээжин хотноо төвтэй Динг Динг Инновейшн компани ажиллаж байна.
https://youtu.be/qjd2J8hDsZI