Саудын Араб улс Египетийн газар нутагт мега хот байгуулна. Энэ талаар Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мухаммед бен Салман Аль Саудын мэдэгдэлд үндэслэн CNBC мэдээллээ. Тэрбээр Египетийн Ерөнхийлөгч Абдел Фаттах ас-Сиситэй уулзсаны дараа төслөө танилцуулсан байна.

Уг хот Синайн хойгийн өмнө хэсэгт байрладаг. Тус төсөлд зориулан 10 тэрбум ам.долларын хэмжээтэй хөгжлийн сан байгуулах юм. Мега хот барих гэрээний талаар Египетийн Ерөнхийлөгчийн сонгуулиас гурван долоо хоногийн өмнө зарлаж байгаагаараа онцлогтой. Ас-Сиси сонгуульд хоёр дахиа нэр дэвшээд байгаа аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн