huuhd.jpg

2018-02-20 12:07
Аливаа улс үндэстэний сүсэг бишрэл туйлширалд хүрэхээрээ балаг дагуулдаг гэдгийг Энэтхэгийн хөдөө тосгонд болсон харамсалтай хэрэг харуулжээ. Тосгоны иргэд ээж охин хоёрыг  ид шид, илбэ жатга үйлдсэн шулам хэмээн хувцас хунарыг нь элдэвлэж, гудамжаар шившиг болгон тууж, ялгадас хүчээр идүүлсэн төдийгүй үсийг нь хүчээр хусчээ.Оршин суугчид ээж охин хоёрыг тосгонд санаатайгаар үл мэдэгдэх өвчин тараасан гэж […]

bandaash.jpg

2018-02-20 11:36
УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа. Түүний үс, цуснаас дээж авч ШШҮХ-д ДНХ-гийн шинжилгээ хийгээд эд мөрийн баримт болгон хураан авсан зүйлээс олдсонтой таарч, Д.Гантулгынх гэдэг нь батлагдсан. Тэрбээр өнгөрсөн оны зургадугаар сард Н гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдож, цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Бид тохиролцоонд унтсан” гэж  тайлбарласан байдаг. Сошиалд “Бандааш” нэр […]

Untitled-8-12.jpg

2018-02-20 11:30
Энэхүү зоогийг бэлтгэж, тогтмол хэрэглэснээр хоол боловсруулах систем цаг шиг ажиллах болно. Энэ бол хамгийн ашигтай, хамгийн амттай өглөөний хоол. Учир нь үүнд таны арьс, үсэнд сайнаар нөлөөлөхүйц амин дэм, эрдэс бодис элбэг бий. Бодисын солилцоог хэвийн болгохоос гадна дархлааг сайжруулж, биеэс хорыг гадагшлуулж, гэдсийг цэвэрлэнэ. Үүнээс гадна залхуу гэдэсний асуудлыг шийдвэрлэж, өтгөн хаталтыг нам […]

Untitled-7-12.jpg

2018-02-20 11:00
Британид түргэн хоолны KFC сүлжээ рестораны зарим хэсэг тахианы мах хүрэлцээгүйн улмаас хэсэг хугацаанд үүдээ барилаа. KFC сүлжээ Лондон, Бристол, Уэльсийн зарим дүүрэг, Чешир, Девон, Саффолк, Беркшир зэрэг газар хаагдсан байна. Британид нийтдээ тус сүлжээний 900 орчим ресторан үйл ажиллагаа явуулдгаас одоогоор 279 нь ажиллаж байгаа гэнэ. KFC-гийн цэсний үндсэн орц болох тахианы махны хангамж […]

lhagvaa.jpg

2018-02-20 10:46
Энэ удаагийн “Ширээний ном” буланд Улсын хүүхэлдэйн театрын дарга П.Нямлхагвыг урилаа. –Таны ширээн дээр ямар ном байна вэ? -Ширээний ном гэхээр хүмүүс ширээн дээр байнга байдаг гэж ойлгоод байх шиг. Цаг хугацаа хувьсан өөрчлөгдөхийн хэрээр нийгэм өөрчлөгдөж байна. Хүний үзэл бодол, хүсэл тэмүүлэл зорилготой болохын хэрээр ширээний ном тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Уран бүтээл туурвиад эхэлж […]

Untitled-6-12.jpg

2018-02-20 10:38
Бельгийн нэгэн эмч өвчтөнд гэр бүлийнх нь хүсэлтээр амгалан нойрсуулах тариа хийжээ. Уг нь өвчтөн өөрөө үүнийг хүсээгүй байсан гэнэ. Энэ хэрэг явдал Амгалан нойрсуулах тухай төрийн комиссын эмч Виллем Дистелмансын ил захидал нийтлэгдсэний дараа олонд ил болсон байна. Тэрбээр төр засгийн энэ салбартаа сул анхаарч байгааг эсэргүүцэж, огцорч буйгаа зарласан аж. Тэрбээр ил захидалдаа […]

barivchilgaa.jpg

2018-02-20 10:37
Цагдаагийн байгууллага “Цагаан сар”-ын амралтын өдрүүдээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, нийт 53 гомдол хүлээн авчээ. Шинийн 2-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Товчооны замд 45 настай явган зорчигчийг улсын дугааргүй автомашин мөргөж амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байгаа. Тэгвэл орон нутагт Орхон  аймгийн Их-Залуу багт 35 настай Б-г Улаанбаатар хотын иргэн Э приус-20 маркийн авто машинаар мөргөж […]

sar-1.jpg

2018-02-20 10:20
Монголчууд  “Цагаан сар”-ын ард гарлаа. Энэ жилийн хувьд Азийн орнуудийн “Сар шинийн баяр” давхцсан учир өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оноос хэд дахин үнээр нэмэгдсэн болохыг олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжилж, Үндэсний статистикийн хорооноос баталж байв.  Тухайлбал, баярын өмнөх долоо хоногт ууцны дундаж үнэ  225.000 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн жилийнхээс 16.9 хувиар […]

Untitled-5-12.jpg

2018-02-20 10:01
Энэ сарын 14-нд буюу Гэгээн хайрын өдөр Флоридагийн нэгэн дунд сургуульд 17 хүнийг буудаж хороосон өсвөр насны хүү ургийн архины хам шинж буюу тархиндаа асуудалтай байж болзошгүй тухай Daily Mail-д бичжээ. Айлд өргүүлсэн өнчин хүү, 17 настай Николас Круз зодооны улмаас сургуулиасаа хөөгдсөнөөсөө хойш яг нэг жилийн дараа энэхүү халдлагыг зохион байгуулсан юм. Харин мэргэжилтнүүд […]

saly.jpg

2018-02-20 09:51
Холливудын алдарт жүжигчин Сильвестр Сталлонег нас барсан тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдсан нь олон хүнийг гонсойлгоод авлаа. Энэ сарын 17-нд фэйсбүүкийн “R.I.P Sylvester Stallone” гэх хуурамч пэйж хуудаст  “Тэр биднийг орхисон ч бид түүнийг мартахгүй. Бидний хайрт жүжигчин 1946 оны долдугаар сарын 6-нд Нью-Йорк хотод төржээ” гэж мэдээлэл тарсан юм. Энэхүү мэдээлэл нь пэйж […]