Аливаа улс үндэстэний сүсэг бишрэл туйлширалд хүрэхээрээ балаг дагуулдаг гэдгийг Энэтхэгийн хөдөө тосгонд болсон харамсалтай хэрэг харуулжээ. Тосгоны иргэд ээж охин хоёрыг ид шид, илбэ жатга үйлдсэн шулам хэмээн хувцас хунарыг нь элдэвлэж, гудамжаар шившиг болгон тууж, ялгадас хүчээр идүүлсэн төдийгүй үсийг нь хүчээр хусчээ.Оршин суугчид ээж охин хоёрыг тосгонд санаатайгаар үл мэдэгдэх өвчин тараасан гэж хардсанаасаа болж ийм балмад үйлдэл хийжээ. Цагдаа нар энэ хэрэгт тосгоны 11 иргэнийг баривчлан саатуулж, эрүү үүсгэн, шалгаж байгаа гэнэ.
Хохирогчдын мэдүүлснээр хамаатнууд нь нэг өдөр хаалгыг нь ууртай балбаж, хараал жатга хийсэн гэж дайрсан байна. Хэрэг гарахын өмнө ээж охин хоёроос гэр бүлийн гишүүн нь хүндээр өвчилсөн нэгэн домч тусламж гуйсан гэнэ. Гэвч нөгөө хүн нас барсан тул домч тэднийг буруутгасан юм байна.
Эмэгтэйчүүдийг хараал, хорлол хийдэг шулам хэмээн буруутгаж, харгисаар шүүдэг явдал Энэтхэгийн хөдөө тосгон сууринд байнга гардаг ч зарим тохиолдолд бэлэвсэн эмэгтэйчүүдийн газар, хөрөнгийг булаах зорилго нуугдаж байдаг аж.
2 comments
Удахгүй манайд ийм болоход их ойрхон болоод байгаа
Удахгүй манайд ийм болоход их ойрхон болоод байгаа