Өвчтөнийхөө амьдрах хүслийг харгалзалгүйгээр бүрмөсөн нойрсуулжээ

Бельгийн нэгэн эмч өвчтөнд гэр бүлийнх нь хүсэлтээр амгалан нойрсуулах тариа хийжээ. Уг нь өвчтөн өөрөө үүнийг хүсээгүй байсан гэнэ.
Энэ хэрэг явдал Амгалан нойрсуулах тухай төрийн комиссын эмч Виллем Дистелмансын ил захидал нийтлэгдсэний дараа олонд ил болсон байна. Тэрбээр төр засгийн энэ салбартаа сул анхаарч байгааг эсэргүүцэж, огцорч буйгаа зарласан аж.
Тэрбээр ил захидалдаа амгалан нойрсуулах үйлчилгээний хяналт сул байгааг мэдрүүлэхийн тулд Паркинсоны өвчтэй болон зөнөх хүнд хэлбэрийн өвчтэй нэгэн өндөр настны жишээг татсан байна. Эмчийн баталснаар тэрхүү өвчтөн сайн дураар, бодлоготойгоор зовлонг нь дуусгах өгөхийг нэг ч удаа хүсч байгаагүй гэнэ.
Дистелманс болон түүний хамт олон энэ тохиолдлыг аллагад тооцож болно гэж үзэж байгаа ч эмч нарын тусгай комисс энэ хэргийг шалгуулахаар материалаа прокурорын газарт өгөхөөс татгалзжээ. Эмч нар үүнийг хууль бус амгалан нойрсуулах үйлчилгээ бус, эмч нарын шийдвэрээр хуулийн дагуу хийгдсэн ажиллагаа гэж үзэж байна. Эмнэлгийн хуульчдын баталснаар тухайн өвчтөн өвдөлтөө намжаахын тулд байнга наркотик хийлгэдэг байсан нь үхэлд хүргэсэн гэжээ.
Бельги улс 2002 оноос эхлэн амгалан нойрсуулах үйлчилгээг хуульчлан хүлээн зөвшөөрсөн юм.