updown2018-01-29 16:54
bundesta.jpg
1min0
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир өнөөдөр (2018.01.29) ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Валдемар Хэртийг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр тал харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар ярилцаж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Мөн германы уул уурхайн технологийн мэргэжилтнүүдтэй харилцан туршлага […]

updown2018-01-29 15:29
hurleee.jpg
1min5
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр (2018.01.29) шинэ Засгийн газар өнгөрсөн 100 хоногт хийсэн ажлаа танилцуулсан. Энэ үеэр олны дургүйцлыг хүргээд буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид үнэтэй машинаа буцааж зарахыг анхааруулсан гэдгээ хэлэв. Тэрбээр  “Би Ц.Нямдорж сайдад хэлсэн, тэр үнэтэй машинаа буцааж зар гэсэн. Сайд өөрөө мэдэх байх аа. Ард түмэн битгий санаа зовоорой, бусад […]

updown2018-01-29 15:15
nohoi.jpg
1min1
Ирж буй нохой жил залууст амгалан, нялхас, хөгшдөд ширүүн байх нигууртай аж. Зурхайд Тийн унжлагат хэмээх  нохой жилд гэсэн үгийн тодотголд хулгай дээрэм олшрох, ардын эдийг хаад ноёд булаах нигууртай, эд хийгээд үр тарианы үнэ дунд зэрэг хэмээн тэмдэглэжээ. Дөрвөн улирлын эхэн саруудаар хур тунадас багатай, салхи ихтэйдүү байх төлөвтэй гэж буусан байна. Нохой жилд төрсөн хүмүүсийн жил […]

updown2018-01-29 14:58
Untitled-10-9.jpg
1min0
Исландын “Morgunbladid” сонин алдаа гаргаж, Британийн 27 настай дуучин Эд Шираны зургийг эмгэнэл дээр тавьжээ. Тэд алдарт дуучныг нутгийн иргэн Свавари Гуннари Сигурссонтой андуурсан байна. Харин азаар Эд Ширан эрүүл саруул, амьд сэрүүн байгаа бөгөөд хуримдаа бэлтгээд завгүй байна. Тэрбээр саяхан багын найз охин Черри Сиборндоо гэрлэх санал тавьсан билээ. Сонирхолтой нь “Morgunbladid” сонины төлөөлөгчид […]

updown2018-01-29 14:53
solongos-4.jpg
1min1
Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15-17-нд  БНСУ-аас анхны айлчлалаа эхлүүлсэн. Айлчлалын үеэр олон удаагийн виз олгоолтын хүрээг нэмэгдүүлэх талаар албан ёсны хэлэлцээр хийсэн. Энэ хүрээнд БНСУ-ын Элчин Сайдын яам монголчуудад  хууль ёсны дагуу гурван сарын хугацаатай ажиллах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Тус улсад улирлын чанартай ажлын байрыг бий болгосноор хууль ёсны дагуу монгол иргэд гурван […]

updown2018-01-29 14:35
Untitled-9-12.jpg
1min0
Шинжээчид iPhone-ийн шинэ загвар гаргах хугацаагаар таамаглал дэвшүүлжээ. Тэдний үзсэнээр iPhone X-ийн дараагийн загвар 2020 оноос өмнө худалдаанд гарахгүй гэнэ. Мэргэжилтнүүд KGI Securities компанийн аналитикч Минг-Чи Куогийн хэлсэн үгийг үндэслэн ийм дүгнэлт гаргасан байна. Минг-Чи Куогийн төсөөлснөөр iPhone X-ийн үйлдвэрлэл 2018 оны дундуур дуусгавар болох гэнэ. Энэ үед нийт iPhone Х-гийн нийлүүлэлт 62 сая нэгж […]

updown2018-01-29 14:27
hagas.jpg
1min1
 Дөрвөн ес дуусч таван ес эхэлсэн ч хүйтний эрч сулраагүй -20 хэмийн хүйтэн байна. Өнөөдөр (2018.01.29) ”Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх ”Ээжүүдийн холбоо”-ноос хэсэг бүсгүйчүүд хагас нүцгэн жагслаа. Тэд МАН-ын байрны гадна эрүүл мэндээ үл хайхарч 20 гаруй минут ийнхүү жагсах болсон нь амьдралаа залгуулдаг бизнесийг нь хаах болсонтой холбоотой гэнэ. Тэд оффшорчдыг зайлуул гэх утга бүхий […]

updown2018-01-29 14:25
Untitled-8-13.jpg
1min0
Английн Ноттинхэмшир мужид эмэгтэй цагдаа нарт зориулан ажлын байранд нь “Уйлах өрөө” гаргаж өгчээ. Энэ өрөө нь эмэгтэйчүүд цэвэршилтийн үеийн сэтгэл хөдлөлтэйгөө тэмцэх зориулалттай. Түүнчлэн эмэгтэй ажилтнуудад үе үе завсарлага авч, усанд орох, сэнсээр сэрүүцэх боломж олгожээ. Дүрэмд зааснаар эмэгтэйчүүд цэвэршилтийн гол шинж болох халууцахтай тэмцэх зорилгоор хувцсаа сольж өмсөх боломжтой байх ёстой гэнэ. Үүнээс […]

updown2018-01-29 13:06
enhbold-1.jpg
1min13
УИХ-ын дарга М.Энхболдыг байнга гүтгэдэг этгээдүүд тогтоогджээ. Энэ тухай түүний зөвлөх Ж.Мөнхжаргалын хэлсэнээр цахим орчин, олон нийтийн сүлжээг ашиглан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэс эхлэн УИХ-ын даргыг муухай харагдуулах, харлуулах ажил өнөөдөр ч үргэлжилж байгаа аж. Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболдын мэдлийн шатахуун түгээх газрууд хомсдол үүсгэлээ, шүдийг нь фотошопоор шарлуулаад яг хужаа гэх юм уу, […]

updown2018-01-29 12:42
heviin-boov.jpg
1min1
Монгол түмний төрт ёсны баяр цагаан сар ирэх сарын 16-нд болно. Сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед иргэд баярын ширээнийхээ хүнс, гарын бэлэгээ цуглуулахаар худалдааны төвүүдийг зориод буй. Томоохон худалдааны төв, захууд эхнээсээ сар шинийн баярын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхлээд байгаа. Үүнтэй холбогдуулан МХЕГ-ын даргын баталсан 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/ 12 […]