Исландын “Morgunbladid” сонин алдаа гаргаж, Британийн 27 настай дуучин Эд Шираны зургийг эмгэнэл дээр тавьжээ. Тэд алдарт дуучныг нутгийн иргэн Свавари Гуннари Сигурссонтой андуурсан байна.
Харин азаар Эд Ширан эрүүл саруул, амьд сэрүүн байгаа бөгөөд хуримдаа бэлтгээд завгүй байна. Тэрбээр саяхан багын найз охин Черри Сиборндоо гэрлэх санал тавьсан билээ.
Сонирхолтой нь “Morgunbladid” сонины төлөөлөгчид алдаа гаргасандаа ямар ч тайлбар хийгээгүй байна. Магадгүй дуучин өөрийнхөө зургийг эмгэнэл дээр байгааг хараагүй байж мэднэ. Гэхдээ эмгэнэл тавиулсан талийгаачийн ар гэрийнхэнд энэ нь таатай санагдаагүй нь лавтай.