Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15-17-нд БНСУ-аас анхны айлчлалаа эхлүүлсэн. Айлчлалын үеэр олон удаагийн виз олгоолтын хүрээг нэмэгдүүлэх талаар албан ёсны хэлэлцээр хийсэн. Энэ хүрээнд БНСУ-ын Элчин Сайдын яам монголчуудад хууль ёсны дагуу гурван сарын хугацаатай ажиллах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Тус улсад улирлын чанартай ажлын байрыг бий болгосноор хууль ёсны дагуу монгол иргэд гурван сарын хугацаатай ажиллах боломж бүрдэнэ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Бурён хотоос төлөөлөгчид ирж Чингэлтэй дүүрэгтэй санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэ дагуу ирэх хавар тус дүүргийн 150 хүнийг Солонгост гурван сарын хугацаагаар ажиллуулахаар болсон байна. Мөн Тэангүн, Ёсү зэрэг хотоос Сонгинохайрхан дүүрэгтэй санамж бичиг байгуулаад улирлын чанартай ажиллах хүчийг авахаар болсон гэж БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд У Сун хэллээ. Түүнчлэн сүүлийн үед иргэдийн хүлээлт болсон нэг асуудал бол хоёр улсын хооронд визгүй зорчих байдаг. Энэ тухай Тус улсын Элчин сайдын яамнаас Хэрвээ Монгол Улсын иргэд БНСУ-д хууль бусаар амьдарч, ажиллах асуудал шийдэгдвэл визгүй зорчих асуудлыг судалж үзнэ гэдгээ илэрхийлэв. Өмнөд Солонгост “хар”-аар амьдарч байгаа зарим иргэдээс болж нэн явах шаардлагатай хүмүүс явж чадахгүй болох бэрхшээл их гарах болсон аж. Эмчилгээнд орох, эсвэл тогтсон хугацаанд очих ёстой хүмүүс хугацаандаа очиж чаддагүй байна.
1 comment
yagaad hudlaa medeelel taraagaad bgan yamar eh survaljaas medeelel hiij bgan hudlaa zuilee bolitsgoo