Apple 2020 он хүртэл шинэ iPhone гаргахгүй

2018-01-29 14:351min0
Untitled-9

Шинжээчид iPhone-ийн шинэ загвар гаргах хугацаагаар таамаглал дэвшүүлжээ. Тэдний үзсэнээр iPhone X-ийн дараагийн загвар 2020 оноос өмнө худалдаанд гарахгүй гэнэ.

Мэргэжилтнүүд KGI Securities компанийн аналитикч Минг-Чи Куогийн хэлсэн үгийг үндэслэн ийм дүгнэлт гаргасан байна. Минг-Чи Куогийн төсөөлснөөр iPhone X-ийн үйлдвэрлэл 2018 оны дундуур дуусгавар болох гэнэ. Энэ үед нийт iPhone Х-гийн нийлүүлэлт 62 сая нэгж хүрэх юм байна. Гэсэн хэдий ч энэ утсыг 2019 онд ч хэрэглэх аж.

iPone Х нь 2020 он хүртэл ухаалаг гар утасны шинэ эринд хөтлөх технологийн гүүр байх гэнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй