854.jpg

2018-01-22 11:19
Баян-Өлгий аймгийн Засаг дарга цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай шийдвэрийг дахин долоо хоногоор сунгахаар болжээ. Энэ тухай саналыг холбогдох Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад санал хүргүүлсэн байна. Агаарын бохирдлоос үүдэлтэй томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа энэ үед тус аймаг дахь цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг энэ сарын 10-19-нд зогсоосон юм.

facebookee.jpg

2018-01-22 10:46
Фэйсбүүк-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг ирэх гуравдугаар сараас энэхүү сүлжээг хаахаар болсоноо мэдэгдэв. Тэрбээр Пало-Альтод хэвлэлийн хурал хийхдээ ийнхүү мэдээлжээ. Түүний  хэлсэнээр фэйсбүүкт үйлдэгдэх гэмт хэргийн тоо санаанд оромгүйгээр өсч, удирдлагаас гарсан тул хаахаас өөр аргагүйд хүрчээ. Энэ нь түүний амьдралд маш их стрессийг дагуулах болсон аж. Өөрөөр хэлбэл, хяналтаас гарсан фэйсбүүкийг хаах нь хамгийн […]

Untitled-7-7.jpg

2018-01-22 10:43
Ийм ижил, төстэй зүйлстэй тааралдчихаад зургийг нь авалгүй явсан үе танд байдаг уу? Заримдаа бид хачирхалтай давхцалын гэрч болдог ч түүнийгээ гэрэл зурагт буулгалгүй үлдээчихвэл хэн ч танд итгэхгүй байх тохиолдол бий. Эргэн тойрноо сайн хар. Тэгвэл та энэ ертөнцөд ижил, давхацсан зүйл олон байгааг олж харах болно.

olla.jpg

2018-01-22 10:09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт БНСУ-аас анхны айлчлалаа эхлүүлсэн. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар визний асуудлаар санал солилцож, цаашид визгүй зорчих асуудлаар нухацтай ярилцсан гэв. Ямартай ч олон удаагийн визийг хөнгөлөх тухай яригдаж байгаа аж. Мөн Өмнөд Солонгосын тал ажиллах хүчний квотыг нэмэгдүүлэхээр болсон нь олны анхаарлыг татаад байгаа. Өнөөдрийн байдлаар манай […]

zah-1.jpg

2018-01-22 09:56
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр (2018.01.21) боллоо. Тохиролд 2017 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримт хамрагдсан бөгөөд 100 сая төгрөгийн нэг азтан тодорч, дөрвөн саяын 21, 20 мянган төгрөгийн азтан 14,868, 500 мянган төгрөгийн азтан 131, 20 сая төгрөгийн азтан 1 тус тус тодров. Харин  150 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй. Сугалааны тохирол […]

Untitled-6-8.jpg

2018-01-22 09:53
Дархлаа сэргээх цэгэн иллэгийг хийхдээ заасан цэгт долоовор хурууны өндгөөр нэгэн жигд дунд зэргийн хүчээр дарж, нар зөв 3, нар буруу 3 удаа эргүүлээрэй. Энэ цэгэн иллэгийг өдөрт 3-5 удаа хийнэ. Эх сурвалж: НЭМҮТ

buleg-1.jpg

2018-01-22 09:48
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Хуваарийн дагуу МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордоны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Мөн Ардчилчин намын бүлэг “Их Эзэн Чингис Хаан” танхимд хуралдана. Өнгөрсөн долоо хоногт тус бүлэг хуваарийн дагуу хуралдах байсан ч хойшилсон юм. Хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэх юм байна.

medee-1.jpg

2018-01-22 09:31
Эрэн сурвалжлагдаж байсан сэжиг бүхий этгээд Булган аймгийн замын цагдаагийн алба хаагч руу буудсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ. Золоор цагдаагийн биед ноцтой эрсдэл гараагүй бөгөөд хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй байна. Сэжигтэн нь өмнө нь хэд хэдэн удаа ял эдлээд суллагдаж байсан бөгөөд хамгийн сүүлд байгаль хамгаалагчийн биед халдсан хэрэг үйлдээд зугтсан аж. Одоогоор түүнийг цагдан […]

Untitled-4-7.jpg

2018-01-22 08:39
Хятадын Цянси мужийн Наньчан хотын тоосгоны үйлдвэрийн эзэн ажилчдадаа цалингийн оронд тоосго шахжээ. Энэ талаар “Цянси жибао” сонинд мэдээлсэн байна. Үйлдвэрийн эзэн цагаач 30 ажилчиндаа 900 мянган юанийн цалингийн өртэй байжээ. Ингээд цалингаа авч чадаагүй ажилчид орон нутгийн захиргаанд тусламж хүсч хандсан байна. Орон нутгийн захиргаанаас ч үйлдвэрийн эзэнд ажилчдынхаа цалинг төлөх захирамж гаргажээ. Гэвч […]

Untitled-2-8.jpg

2018-01-22 07:51
АНУ-д кассчин, худалдагчгүй, дэлхийн анхны “ухаалаг” дэлгүүр өнөөдөр үүдээ нээж байна. Энд хүссэн хүн бүрт ухаалаг гар утсаа уншуулаад орж, худалдаа хийх боломжтой юм. Худалдан авагчдаас шаардах зүйл нь гар утасны тусгай цэс суулгаад, гар утасны дэлгэцэнд гарч ирэх QR кодыг хуулуулна. Үүний дараа хүссэн бараагаа аваад гэртээ харих боломжтой. Худалдан авсан барааны өртгийг Amazon […]