Баян-Өлгий аймгийн Засаг дарга цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай шийдвэрийг дахин долоо хоногоор сунгахаар болжээ. Энэ тухай саналыг холбогдох Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад санал хүргүүлсэн байна.
Агаарын бохирдлоос үүдэлтэй томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа энэ үед тус аймаг дахь цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг энэ сарын 10-19-нд зогсоосон юм.