Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тусламжтай Дулааны цахилгаан станц-4 компани бусдад алдсан газраа эргүүлэн авлаа. Тус компанийн эзэмшлийн газар нь улсын онцгой объект төдийгүй байнгын харуул хамгаалалтад байдаг байгууллага юм. Гэтэл 2008 оноос хойш эрх бүхий албан тушаалтнууд шийдвэр гаргаснаар “Квадрат берг” компанид 4591 м.кв газраа алдсан байна. Мөн хэд хэдэн аж ахуйн нэгж, байгууллагад тус бүрт нь хэсэгчлэн газар олгоод байж.
Газар авсан гэх аж ахуй нэгжүүд барилга барьж, хашаа татсанаас болж станцын үйл ажиллагаанд саад учруулж, аюулгүй байдалд нөлөөлөх болсон аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ДЦС- 4 ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцах үеэр компанийн удирдлагууд дээрх асуудлыг уламжилснаар “Квадрат берг” компанид алдсан газараа эргүүлэн авч байна.