НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр (2018.01.21) боллоо. Тохиролд 2017 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримт хамрагдсан бөгөөд 100 сая төгрөгийн нэг азтан тодорч, дөрвөн саяын 21, 20 мянган төгрөгийн азтан 14,868, 500 мянган төгрөгийн азтан 131, 20 сая төгрөгийн азтан 1 тус тус тодров. Харин 150 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй.
Сугалааны тохирол нь 2017 оны 12-р сарын 1-нээс 12-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтын дунд явагдах тул Сангийн сайдын 2017 оны 12 сарын 26-ны өдрийн 381 дугаар тушаалаар батлагдсан Сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ хамаарахгүй.