horio.jpg

2017-12-26 14:58
Агаарын бохирдол онц байдал зарлах хэмжээнд хүрч, амьсгалын замын халдварт өвчин эрс нэмэгдэж буй энэ үед эцэг эхчүүд хүүхдээ гадуур авч зугаалахгүй “гэрийн дэглэм”-д хоёр сар байлгахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж сэрэмжлүүлж байна. Хэдийгээр эмч мэргэжилтнүүд 30 минут алхах нь эрүүл мэндэд тустай гэж зөвлөдөг боловч Улаанбаатар хотод ийм боломж байхгүй, аль болох гэрээсээ гарахгүй […]

tsasan-hun-2.jpg

2017-12-26 14:55
Оросын Санкт-Петербург хотын гурван иргэн машинаараа шүргэлцсэний дараа замын цагдаа дуудаж, хүлээх зуураа цагийг хөгжилтэй өнгөрөөх нэгэн арга бодож олжээ. Ингээд тэд цаг хороохын тулд хоёр цасан хүн хийсэн нь олон нийтийн сүлжээнд олон хүний хандалт авчээ. “Хонда”, “Фольксваген” машины осол энэ сарын 23-ны орой Выборгийн зам дээр гарсан аж. Энэ мэдээг хоёр хоногийн хугацаанд […]

gantulga-1-1.jpg

2017-12-26 14:37
УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Энэ шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Гантулга хэлэхдээ  “Намайг прокуророос шалгаж, яллагдагчаар татсан асуудал байхгүй. Энэ нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс болоогүй. Шалгах асуудал нь нээлттэй байсан. Хоёрдугаарт, гурван […]

melania.jpg

2017-12-26 14:13
АНУ-д 1955 оноос хойш хүүхдүүдийг Сантатай холбодог утас ажилладаг болсон. Энэ утсаар хүүхдүүд Сантатай ярьж, жилийн турш томоотой, сайн байсныхаа төлөө хувийн бэлгээ хүсдэг болсон. Харин Зул сарын баярын өмнөхөн энэ утсаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Мелания Трамп нар хүүхдүүдтэй ярьжээ. Дональд Сантагийн дуу хоолойгоор хүүхдүүдийн хүслийн биелүүлнэ гэж амласан бол Мелания Цасан […]

darga.jpg

2017-12-26 14:08
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  шинэ оны босгон дээр 152 хорооны засаг дарга нарт хандан  захидал илгээлээ.  Уг захидалдаа  Нийслэлийн удирдлагын багаас  хийж, хэрэгжүүлж байгаа ажлыг  иргэдэд хүргэх гүүр, дөт  зам нь болдог хорооны засаг дарга нарын нөр их  хөдөлмөрийг үнэлдэгээ дурьдсан байна. Өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд  нэг баг болон ажиллахдаа […]

Tsogo.jpg

2017-12-26 12:50
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайханыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нд чөлөөлнө гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр энэ тухай УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны үеэр хэлэв. Түүний хэлсэнээр ёсзүйн зөрчил гаргасан Б.Батсайханыг албан үүргээс нь чөлөөлөөд зогсохгүй тусгай сургуульд багшлах эрхийг ч хязгаарлах аж.  

huulizui-1.jpg

2017-12-26 12:31
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.26) хуралдаан 09 цаг 31 минутад 61.1 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хуралдааны эхэнд “2017 оны отгон хуралдаан өнөөдөр болж байна. Энэ онд Хууль зүйн байнгын хороо их ачаалалтай ажилласан. Идэвхтэй ажилласан нийт гишүүддээ талархал илэрхийлье” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх хоёр асуудлыг […]

sweden.jpg

2017-12-26 12:25
Шведийн Сангийн сайд Магдалена Андерссон тус улсын Засгийн газар 160 мянган дүрвэгч хүлээн авсантай холбогдуулан харамсаж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр сонинд өгсөн ярилцлагадаа эрүүл мэндийн үйлчилгээ хүрэлцэхгүй, эмч, багш нар дутагдалтай байгаа тул дүрвэгсдийг өөр орноос аз жаргалаа хайхыг зөвлөжээ. Андерссон нь Шведийн Социал демократ намын гишүүн юм. Тэрбээр цагаачдад олгох ажлын байр байхгүй, Шведийн нийгэмд […]

ymaa.jpg

2017-12-26 12:24
НҮБ-ын Хүнс, Хөдөө, Аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газраас 500 малчин өрх тус бүрээс хонь, ямааны нэг, нэг гулууз махыг худалдан авч, эмзэг бүлгийн иргэдэд өгөхөөр болжээ. Чанар, аюулгүй байдлын стандарт, шаардлагад  махыг хот суурин газрын нийгмийн хамгийн эмзэг бүлгийн 500 өрхөд хүнсний тусламжаар олгох аж. Өнөөдөр (2017.12.26) дөрвөн  сумын 400 айлаас бэлтгэгдсэн […]

avtobus.jpg

2017-12-26 12:09
Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах ба олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг Нийслэлийн тээврийн газраас хийгээд байна. Үүнд: “Шинэ жилийн баярын цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд их […]