НҮБ-ын Хүнс, Хөдөө, Аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газраас 500 малчин өрх тус бүрээс хонь, ямааны нэг, нэг гулууз махыг худалдан авч, эмзэг бүлгийн иргэдэд өгөхөөр болжээ. Чанар, аюулгүй байдлын стандарт, шаардлагад махыг хот суурин газрын нийгмийн хамгийн эмзэг бүлгийн 500 өрхөд хүнсний тусламжаар олгох аж.
Өнөөдөр (2017.12.26) дөрвөн сумын 400 айлаас бэлтгэгдсэн хонины 400, ямааны 400 гулууз махыг нийслэлийн 7 дүүргийн хамгийн эмзэг 400 өрхөд олгох ажлыг эхлүүлж байна. Харин Завхан аймгийн Улиастай хотын нэн ядуу 100 өрхөд энэ сарын 29-нд мах олгоно.
Тус байгууллагаас 500 малчин өрхийн мал сүргийг хамгаалах, болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулахад яаралтай тусламжийг үзүүлэх төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийж буй. Төсөлд 60-300 толгой малтай, гурваас доошгүй жил мал маллаж байгаа туршлагатай, малчны үнэмлэх, тамга, тэмдэгтэй, эмзэг бүлгийн 500 малчин өрхийг хамруулж байга юм.