Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Шведийн Сангийн сайд: Шведэд битгий ирээрэй – updown.mn

Шведийн Сангийн сайд: Шведэд битгий ирээрэй

Шведийн Сангийн сайд Магдалена Андерссон тус улсын Засгийн газар 160 мянган дүрвэгч хүлээн авсантай холбогдуулан харамсаж байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр сонинд өгсөн ярилцлагадаа эрүүл мэндийн үйлчилгээ хүрэлцэхгүй, эмч, багш нар дутагдалтай байгаа тул дүрвэгсдийг өөр орноос аз жаргалаа хайхыг зөвлөжээ.

Андерссон нь Шведийн Социал демократ намын гишүүн юм. Тэрбээр цагаачдад олгох ажлын байр байхгүй, Шведийн нийгэмд дасгахад хэцүү, цаашид цагаачид хүлээн авах боломжгүй болсон гэлээ. Тэрбээр “Интеграци бодож байсан шиг явагдсангүй. Миний хувьд бид дахиж олон тооны дүрвэгч авч чадахааргүй боллоо. Энэ нь наашаа ирж байгаа хүмүүст ч хүндрэлтэй, манайд ч бүхэлдээ хэцүү” хэмээн мэдэгджээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн