2017-12-26 14:371min01

Д.Гантулга: Намайг прокуророос шалгаж, яллагдагчаар татсан асуудал байхгүй

gantulga-1

УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Энэ шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Гантулга хэлэхдээ  “Намайг прокуророос шалгаж, яллагдагчаар татсан асуудал байхгүй. Энэ нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс болоогүй. Шалгах асуудал нь нээлттэй байсан. Хоёрдугаарт, гурван удаа шалгаад хэрэгсэхгүй болгосон шүү дээ. Хохирогч гэж үзэж байгаа нэхэмжлэх талаас давж заалдсан учраас одоо шалгагдаад явж байгаа” гэжээ.