Оросын Санкт-Петербург хотын гурван иргэн машинаараа шүргэлцсэний дараа замын цагдаа дуудаж, хүлээх зуураа цагийг хөгжилтэй өнгөрөөх нэгэн арга бодож олжээ. Ингээд тэд цаг хороохын тулд хоёр цасан хүн хийсэн нь олон нийтийн сүлжээнд олон хүний хандалт авчээ.
“Хонда”, “Фольксваген” машины осол энэ сарын 23-ны орой Выборгийн зам дээр гарсан аж. Энэ мэдээг хоёр хоногийн хугацаанд 120 мянга гаруй хүн үзжээ.