Агаарын бохирдол онц байдал зарлах хэмжээнд хүрч, амьсгалын замын халдварт өвчин эрс нэмэгдэж буй энэ үед эцэг эхчүүд хүүхдээ гадуур авч зугаалахгүй “гэрийн дэглэм”-д хоёр сар байлгахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж сэрэмжлүүлж байна. Хэдийгээр эмч мэргэжилтнүүд 30 минут алхах нь эрүүл мэндэд тустай гэж зөвлөдөг боловч Улаанбаатар хотод ийм боломж байхгүй, аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа юм.

Шинэ он гарахад цөөн хоног үлдсэн энэ үед томоохон худалдааны төв болох E-mart, Hunnu mall зэрэг газарт хүүхдүүдээ дагуулсан эцэг эхчүүд олон байгаа нь агаар дуслын замаар дамжих халдварт өвчинөөр өвдөх эрсдэл өндөр болохыг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн