Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайханыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нд чөлөөлнө гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр энэ тухай УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны үеэр хэлэв. Түүний хэлсэнээр ёсзүйн зөрчил гаргасан Б.Батсайханыг албан үүргээс нь чөлөөлөөд зогсохгүй тусгай сургуульд багшлах эрхийг ч хязгаарлах аж.